“Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ыг Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж, судалгаа, тооцоолол хийсний үндсэн дээр тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлэхээр арилжааны банкуудад төлбөрийн даалгавар илгээжээ.
Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарч байна. Үүнд:
Түүнчлэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд мөн хамрагдана.
Эх сурвалж: НДЕГ