Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймагт 2,609 толгой мал хорогджээ

ikon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд цагаан зудтай байгаа бол түүн дотор Увс аймгийн Түргэн, Тариалан, Малчин гэсэн гурван сум багтсан байна. Тус аймгийн 2019 оны зуншлагын нөхцөл байдал, бэлчээрийн даац, багтаамжийн судалгаагаар нийт нутгийн 90 орчим хувь нь хэвийн, 10 орчим хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байсан юм.

Аймгийн хэмжээнд 19 сумын 92 багийн 10,613 өрхийн 3,279,288 толгой мал өвөлжиж байна. Малчид өөрийн хэрэгцээнд өвс 50,100 тн, тэжээл 1,900 тн, давс, хужир 9,107 тн бэлтгэхээс өвс 49,397 тн, тэжээл 1,452 тн, хужир шүү 5,187.8 тн, үйлдвэрийн тэжээл 282 тн, сүрэл 462 тн, ногоон тэжээл 90 тн бэлтгэжээ.

 Аймгийн аюулгүйн нөөцөнд 332.0 тонн өвс, 87.5 тонн тэжээлийг бэлтгээд байна. Харин сумдын аюулгүйн нөөцөнд 822.0 тонн өвс, 244.2 тонн тэжээл тус тус бэлтгэжээ.

Тус аймагт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цасан бүрхүүл тогтсон бөгөөд, нийт 25 удаа их бага хэмжээгээр цас орсон. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, нийт 17 суманд 5-28 см цастай байна.  Хунгарласан хэсэгт 30-50 орчим см цастай байгаа аж.

2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл аймгийн нийт нутгийн 40 орчим хувьд их, нэн их, 60 орчим хувьд дунд, бага эрсдэлтэй гарсан байна.

Өнөөдрийн байдлаар Увс аймагт 2,609 толгой мал хорогдоод байгаа талаар аймгийн онцгой комиссоос ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэгт мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.