Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамтай

Х.Алтанзагас, iKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг М.Халиун

БНСУ Эмэгтэйчүүд, гэр бүлийн тусгайлсан яамтай бөгөөд жендэрийн тэгш байдлын төлөө бодлого явуулснаар 2008 оноос эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд ажиллах нь нэмэгдэж эхэлсэн байна.

Тус улсын түүхэнд эрчүүдийг дээдлэх ёс хэт зонхилж ирснийг ийнхүү жендэрийн тэгш эрхийн бодлогоор орчин цагтаа нийцүүлж буй аж.

Солонгосын парламент 250 суудалтай, үүний 17 хувийг нь эмэгтэй гишүүн эзэлдэг тухай хатагтай Ин Сүүн Кон илтгэлдээ дурдсан юм.

Энэ нь манай улсын парламентын эмэгтэй гишүүдийн эзлэх хувьтай ойролцоо байна.



Жендэрийн мэдлэг ойлголтыг сайжруулах зорилго бүхий "Жендэр-Боловсролын жендэр" сургалт 2020 оны нэгдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын Сэжон их сургуульд зохион байгуулагдсан юм. Сургалт эерэг жендэрийн тэгш эрх, тэгш эрхийн талаарх түүх, жендэрийн эрх тэгш байдлын үндэсний индекс, олон улсын харилцаан дахь Солонгос улсын жендэрийн эрх, тэгш байдлын оролцоо, эмэгтэйчүүдийн эрх/нийгмийн хангамж, жендэрийн тэгш эрхийн талаарх ойлголт/соёл, жендэрийн тэгш байдлын индексийн статистик, дүн шинжилгээ сэдвийн хүрээнд БСШУСЯ болон БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, жендэрийн салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханы дэмжлэгтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.

Солонгост эмэгтэй жолооч нарт зориулсан авто зогсоолтой болсон

 

Эдгээр илтгэлүүдийг SK группийн Инновацын төлөвлөлтийн багийн менежер, хатагтай Ин Сүүн Кон танилцуулсан. Тэрбээр БНСУ-ын SK группийн боловсролын багт ажиллаж, сургалт явуулдаг, туршлагатай багш ажээ. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна.



  • Хүйсийн тэгш байдал гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлог, ялгааг хүлээн зөвшөөрч, түүнээс үүдэн ялгаварлал бий болгохгүй байхыг хэлдэг байна.
     
  • Албан тушаал хоорондын харилцаа болон сургууль, ажил дээрх харилцаа хүйсийн тэгш байдалд хамаардаг.
     
  • Солонгосын нийгэмд өдөр бүр хүйсийн ялгаварлан гадуурхалт байгааг би мэдэрч амьдардаг. Судлаад үзэхээр монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь харьцангуй өндөр юм байна.
     
  • Солонгосын уламжлалт нийгэмд эмэгтэй хүнийг шулуун шударга байхаасаа илүүтэй уян, зөөлөн, эрх танхи харин эрэгтэй хүн хүчирхэг, хүчтэй байх гэж үздэг байв. Тиймээс ч эрэгтэй хүн бүх ажлыг хийж чаддаг гэх үзэл уламжлагдсаар байгаа нь хүйсийн ялгаварлан гадуурхалт өндөр байгаагийн шалтгаан юм. Энэ ухамсрын асуудлаас болоод нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдал хүчтэй яригдаж эхэлжээ.
     
  • БНСУ хүйсийн тэгш байдлын төлөө 100-хан жил тэмцэж байгаа. Гэхдээ өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, Күнзийн сургаалд эр хүнийг дээдэлж, эрэгтэй хүүхдэд дээд боловсрол олгодог бол охидод дээд боловсрол олгодоггүй байв. Одоо бол уламжлалт соёлоос ангижирч, бүгд дунд сургуульд сурах албан ёсны эрхтэй болсон.
     
  • Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамнаас хүйсийн тэгш эрхэд анхаарлаа хандуулан, бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ эхнэр, нөхрийг хоёуланг нь ажил эрхлэх боломж бүрдүүлэх, ээжүүдийг дэмжсэн бодлого явуулжээ. Үүний үр дүнд хүйсийн тэгш байдлаар ажлын байраар хангах оролцоо бодлогын хүрээнд эмэгтэй, эрэгтэй хүн ажилд орох нь ихэссэн.
     
  • Эмэгтэй албан тушаалтан нэмэгдсэнээр байгууллагын санхүүгийн байдал сайжирсан гэсэн сонихролтой судалгаа гарчээ. Эмэгтэй хүний нягт, нямбай зан үүнд нөлөөлсөн гэдгийг судалгаагаар тогтоосон тухай тодотгов.
     
  • Эмэгтэй жолооч нарт зориулсан авто зогсоол хүртэл байгуулжээ.
     
  • Метронд 17 хүний суудал дунд жирэмсэн эмэгтэй суух нэг сандал гаргаж өгсөн. Жирэмсэн гэдэг нь мэдэгдэхгүй ч эмнэлгээс таних тэмдэг өгдөг байна.
     
  • Онцгой байдлын газрын эмэгтэй ажилтнуудын хувцсыг эрэгтэйчүүдтэй адил өмд, цамц болгосон.
     
  • Зарим байгууллага эмэгтэй ажилчдадаа зориулж хумсыг нь будах, массажны үйлчилгээ үзүүлж стресс тайлах төв ажиллуулдаг.
     
  • Фитнесс төвд эмэгтэй хүний биед тохирсон хэмжээгээр тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж байгаа.
     
  • 2008 оноос БНСУ-д эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд ажиллах нь нэмэгджээ. Мөн хуулийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн байна. 
     
  • БНСУ-ын парламент 250 суудалтай бөгөөд 17 хувийг эмэгтэй, үлдсэн 83 хувийг эрэгтэй гишүүн эзэлдэг.
     
  • БНСУ жендэрийн тэгш байдлын индексээр 189 орноос 109-т, тэгш бус байдлын индексээр 189 орноос 10-т, хүйсийн ялгаварлан гадуурхалтаар 159 орноос 108-д жагсдаг.
     
  • Тус улсын хүйсийн тэгш байдлын тухай хуульд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байна хэмээн хуульчилжээ. Хүйсийн тэгш эрхийн талаарх ойлголтыг 2021 онд 38.5 хувьд хүргэхээр төлөвлөсөн.
     
  • Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах бодлогыг Эмэгтэйчүүд, гэр бүлийн яам хэрэгжүүлдэг. Эмэгтэйчүүдэд ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг олгохын тулд ААН-үүдэд урамшуулал өгдөг байна. Тухайлбал, 300-аас дээш ажилтантай байгууллагад хүүхдийн цэцэрлэг байгуулах эрх өгдөг. Байгууллага нь цэцэрлэгээ байгуулж, ээжүүдийг ажиллах нөхцөлөөр хангадаг. Ээжүүдийг дэмжсэн ААН-үүдэд зээл авахад хөнгөлөлт үзүүлдэг. Гэхдээ ААН-үүдэд эргээд тавих хяналт өндөр.
     
  • Ажилчдадаа ээлтэй компанийн нийгмийн үнэлэмж сайжирдаг. Ажлын цагийн хувьд тус улсын ААН-үүдэд 7 хоногт 40 цагаар ажилладаг ч нэмэлт 12 цагаар ажиллах боломжтой.
     
  • Гэр бүлийн тогтвортой байдлыг хуулиар хамгаалдаг ч санхүүгийн асуудлаас шалтгаалан Солонгос улсад гэр бүл салалт их байдаг.
     
  • 2018-2020 оны жендэрийн тэгш эрхийн хэтийн төлөвтөө БНСУ олон нийтийн хэрэгслээр жендэрийн ялгаварлалын тухай ойлгуулах, тэгш эрхтэйгээр ажиллах боломжоор хангах зэргийг тусгажээ.
  • Хүүхдүүдийн хувьд жендерийн тухай ойлголтыг бага наснаас нь эхлэн өгөх ёстойг хуульчилсан бөгөөд цэцэрлэг, ЕБС-д ёс суртахууны хичээлээр дамжуулан олгодог байна.
     
  • Байгууллага, ААН-үүд жилд нэг удаа жендерийн тэгш эрхийн сургалт явуулахаар хуульчилжээ. Хэрэв хуулиа хэрэгжүүлээгүй бол 3 сая воноос дээш хэмжээний торгууль төлөх шаардлагатай болдог байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.