Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ЛОЗАНН 2020: Гүйлтийн цанын уралдаанд оролцсон Монголын тамирчдын дүн

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: OIS/Joel Marklund, Ben Queenborough

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпын наадмын, Монголын баг тамирчид өрсөлдөж буй гүйлтийн цанын хоёр дахь уралдаан өчигдөр /01.19/ боллоо. 

Гүйлтийн цанын Спринт төрөл нь чөлөөт тэшилтийн техникээр эмэгтэйчүүд 1.2км, эрэгтэйчүүд 1.5км-ийн зайг тус тус туулах уралдаан бөгөөд, урьдчилсан гарааны эхний 30 тамирчин хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдааны эхний 10 байр эзэлсэн тамирчид шигшээ уралдаанд оролцох журмаар явагддаг онцлогтой.

Эмэгтэйчүүдийн гараанд нийт 82 тамирчин уралдсанаас Швейцарын Ш.Виггер 2:46.40 амжилтаар энэ удаагийн наадмын хоёр дахь алтан медалиа хүртсэн бол, Норвегийн А.Хегген /2:47.87/ мөнгө, Шведийн М.Русенберг /2:48.92/ хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн уралдаанд нийт 86 тамирчин өрсөлдсөнөөс Шведийн тамирчин Э.Ангер 3:10.47 амжилтаар алтан медаль хүртэж, Норвегийн ихрүүд Николай Холмбю /3:10.97/, Александр Холмбю /3:15.51/ нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - СПРИНТ ТӨРӨЛ

Эмэгтэйчүүд:

  • Б.Номин-Эрдэнэ - 3:18.09/+31.81/ - /82 тамирчин уралдсанаас 60-р байр/
  • Д.Урангоо - 3:27.22/+40.94/ - /82 тамирчин уралдсанаас 67-р байр/

Эрэгтэйчүүд:

  • О.Золбаяр - 3:44.37/+35.65/ - /86 тамирчин уралдсанаас 61-р байр/
  • Б.Хонгор - 4:02.06/+53.34/ - /85 тамирчин уралдсанаас 74-р байр/
Манай тамирчид Улаанбаатар хотын цагаар нэгдүгээр сарын 21-ний өдрийн 20:00 цагт дараагийн уралдаан болох классик тэшилтийн эмэгтэйчүүдийн 5км, эрэгтэйчүүдийн 10км-ийн зайд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө. 

 

 

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо