Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн эцэг компанийн үнэлгээ анх удаа $1 их наядын босгыг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Google-ийн эцэг компанийн үнэлгээ анх удаа $1 их наядын босгыг давлаа
Sara, ikon.mn - text to speech

Google-ийн толгой компани Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ өчигдөр анх удаа $1 их наядын босгыг давлаа.

Ингэснээр тус компани их наядын үнэлгээнд хүрсэн АНУ-ын дөрөв дэх компани болж байна. Өчигдрийн арилжаагаар компанийн хувьцааны ханш 0.8 хувиар өссөн нь үүнд нөлөөлжээ.

2018 онд Apple компани АНУ-ын компаниудаас анх удаа энэ өндөр босгыг давж байсан юм. Үүний дараа Microsoft, Amazon компаниуд бас их наядын үнэлгээнд хүрсэн.

Өнөөдрийн байдлаар Apple, Microsoft хоёр $1 их наядаас өндөр үнэлгээтэй хэвээр байгаа бол Amazon-ий үнэлгээ энэ босгоос доош унаад байгаа.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Google-ийн үүсгэн байгуулагчид болох Ларри Пэйж, Сергей Брин нар компанийн удирдлагыг шилжүүлж байгаагаа зарласан юм. Тэд Google-ийг 1998 онд байгуулж байв.

Энэ шийдвэрийн дараа Google болон Alphabet компаниудын гүйцэтгэх захирлаар Сундар Пичай томилогдон ажиллаж байгаа.

Хайлтын системээр тэргүүлэгч Google компанийн Google Cloud бизнесийг ирээдүйтэй гэж шинжээчид дүгнэж байна. Хэдийгээр Amazon, Microsoft зэрэг том өрсөлдөгчдийнхөө араас нэхэж яваа ч 2021 онд энэ бизнесийн орлого нь $17 тэрбумд хүрнэ гэж зах зээлийн шинжээчид тооцоолжээ.

 

Эх сурвалж: Business Insider