15:02 2020/01/10
ШУУД ҮЗЭХ:
Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж дууссанаар хуулийг бүхэлд нь батлах эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа.
14:54 2020/01/10
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авснаар холбогдох байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж байна.
14:36 2020/01/10
Эрүүгийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталсан бол Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ирэх Даваа гарагт ажилдаа орж, УИХ-д мэдээлэл хийнэ хэмээн мэдэгдлээ.
Мөн УЕП-ын орлогч М.Чинбат "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үнэдслэлээр 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг 13 хэрэг нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд" гэв.
Дээрх хууль эцэслэн батлагдсанаар малын хулгай, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийн ялын бодлого чангарч, хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тоолохоор болоод байгаа юм.
13:12 2020/01/10
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Монголд малын хулгай байдаг л зүйл шиг болсон. Найман бод, 24 бог хулгайлж байж л гэмт хэрэгт тооцогддог. Түүнээс наана шалгагдаж байгаал алга болчихдог. Манайхан хуулийн бодлого яриад байна. Бид малчдын өмч рүү халдахгүй байх хуулийн орчныг нь бий болгох ёстой шүү дээ.
Мал аж ахуй бол малчин өрхийн амжиргаа гэдэг талаас нь хармаар байна. Тэгэхгүй бол шорон дүүрчихнэ гэдэг байдлаар ч юм уу бусдад хохирол учруулсан хүнийх нь талаас хандаад байх юм.
Малын хулгай бол угаасаа бүлэг хулгайн гэмт хэрэг. Малыг нядалдаг, тээвэрлэдэг, борлуулдаг гээд бүлэглэл байгаа. Бүлэг хулгай гэдэг дээр хуулийн зохицуулалт хэрхэн тусгагдсан бэ. Бид өнчин ишиг гэж л яриад байгаа. Нэг бог хулгайлсан ч хулгайн гэмт хэрэг гэдэг талаас нь хандмаар байна. Малын хулгай бол хүний өмчид халдсан үйлдэл гэдгийг хуульдаа тусгах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Одоогийн өөрчлөлтөөр бүлэг хулгай нь хүндрүүлэх бүрэлдэхүүн болж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр болон түүнээс дээш хүн хамтарч нэг бог хулгайлсан л бол 2-8 жилийн хорих ялтай болж байгаа.
12:09 2020/01/10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой зохицуулалтыг Эрүүгийн багц хуульд тусгаснаас гадна УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, З.Нарантуяа нар тус тусдаа хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад дээрх гурван хуулийн төслийг нэгтгэсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Мал хулгайн гэмт хэрэгтэй холбоотой хууль маш чухал. Х.Болорчулуун болон З.Нарантуяа нарын гишүүдийн санаачилсан хууль нэгтгэгдээд явж байгаа гэж ойлгож байгаа.
Малчдын зүгээс өнчин ишиг хулгайлсан ч шийтгэдэг болгож өгөөч гэдэг хүсэлтийг тавьсаар ирсэн.
Хоёр бодоос дээш хулгай хийсэн бол хүндрүүлсэн нөхцөлтэй байна гэж хуулийн төсөлд заасан байна. Гэтэл хулгайч нар хоёр биш нэг бод хулгайлаад байвал яах вэ. Энэ хуулиар хоёр бог, нэг бод хулгайлсан хүнд ямар шийтгэл ногдуулах юм бэ. Цөөн мал хулгайлдаг, жижиг хулгай газар авах юм бишүү. Өнчин шиг хулгайлсан ч чанга шийтгэдэг байх зохицуулалт оруулж болохгүй юм уу.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялтай болгож байгаа. Мал хулгайлсан хүнд Зөрчлийн хуулиар шийтгэдэг жишиг манайд байхгүй. Эрүүгийн багц хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан ч зургаан сар хорихоос эхлээд шийтгэл ногдуулна. Малын хулгайн хэрэгт нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл байхгүй.
Ганц ишиг хулгайлахдаа машин, механизм ашигласан хүндрүүлэх нөхцөлд тооцно. Мөн хурдан удмын адуу зэрэг өндөр ашиг шимтэй малыг хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд тооцогдоно.
11:52 2020/01/10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн багц хууль болон Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!