Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Солонго: Ахмадуудын зээл авахыг хязгаарлаж болохгүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Ц.Солонго: Ахмадуудын зээл авахыг хязгаарлаж болохгүй
Sara, ikon.mn - text to speech

Зээлдэгчдийн холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Зээлтэй ахмадуудын зээлийг тэглээд дуусах биш, бүх ахмадуудад тэгш хуваарилалт хийх хэрэгтэй. Мөн тэтгэврийн зээлийн хүүг тэглэх ёстой” хэмээн тус холбооноос мэдээллийн үеэр онцлов.

 
гэрэл зургийг MPA.mn

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Зээл аваагүй, оны өмнө зээлээ төлөөд дуусчихсан ахмадууд, яах болж байна. Иймд бүх ахмадуудад тэгш хандах хэрэгтэй гэж бодож байна.

Мөн тэтгэврийн зээлтэй ахмадуудын 95 хувь нь Хаан болон Төрийн банканд байгаа. Тэр их мөнгө тус хоёр банкан дээр очиж байгаа нь хоёр банкийг хувьчлан авах гэж буй этгээдүүдийн далд санаа байж магадгүй гэж харж байна.

Зээлтэй ахмадад биш нийт ахмадад тэгш хуваарилалт хийх ёстой бөгөөд ахмадууд зээл авахыг хязгаарлаж болохгүй юм. 

Зээлдэгчдийн Холбоо, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвлэл Болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулж байгаа шударга хуваарилалтын төлөөх цуглаанд нэгдэж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд гарын үсэг цуглуулах ажил явагдана. Жигд хуваарилалт хийхийг дэмжиж байгаа ахмадуудыг Сүхбаатарын талбай дээр ирж гарын үсгээ зуран, нэгдэхийг хүсэж байна" гэлээ. 

Мөн тус холбооноос өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд дараах агуулга бүхий шаардлагыг хүргээлнэ гэдгээ хэлэв. 

  1. Зээлдэгчдийн холбоотой албан ёсоор уулзаж зээлтэй иргэдийн хүсэлт, нөхцөл байдлыг сонс
  2. Банк хоорондын гүйлгээ, үйлчилгээний хөлс, мессеж болон интернет үйлчилгээ зэрэг үйлчилгээ нэрээр иргэдийн данснаас авч байгаа хураамжийн хэмжээг багасгаж, хамгийн багаар үйлчилж байгаа жишгээр тогтоох