Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлан: Төрийн мөнгөөр яаж сонгуулийн сурталчилгаа хийж болдгийг харж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:58 2020/01/09

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/473979646835052/

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулснаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дууслаа. 

Санал хураалт явуулснаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв. 

Ийнхүү өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан буюу маргааш эцэслэн батлах юм байна. 

20:54 2020/01/09

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ хууль батлагдсанаар зээлээ хаалгаж байгаа ахмадуудад нэг ч төгрөг очихгүй. Зээл аваагүй нь ч бас мөнгөтэй болохгүй. 

Монголын төр ахмадуудаа шууд хоёр ангилж байна. Зээл авсан ухаантай ахмадууд, зээл аваагүй ухаан муутай ахмадууд болгож байна. Тиймээс ахмадуудаа алагчлахгүй байх үүднээс зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр өгөх нь зүйтэй гэдэг байр сууриа ШИНЭ нам илэрхийлсээр байгаа. 

20:22 2020/01/09

УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ хуулийн хүрээн дэх заалтуудыг онцолбол: 

  • Тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь 6 сая төгрөг.
  • Тэтгэврийн зээл авсан нийт ахмад настан 229 мянга. Үүнээс 21 мянга нь 6 саяас дээш төгрөгийн зээлтэй байна.
  • Тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлнэ.
  • 1 саяас доош төгрөгийн зээл авсан ахмад настанд зөрүү төлбөрт ногдох үнэт цаас эзэмшүүлнэ.
  • Үнэт цаасыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.
  • Ахмад настан жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
  • Монголбанкны мэдээллээр 2019 оны 12 дугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. 2018 оны 12 дугаар сард 91, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Зээл тэглэх асуудлыг сар шинийн баяраас өмнө шийднэ гэж байгааг дэмжиж байна. Үүний хажуугаар 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард өгнө гэлээ. Нэгмөсөн бондоо босгоод нэг сая төгрөгөө сар шинийн баярын өмнө өгөх асуудлыг судалсан уу. Хамтад нь шийдээд явсан нь дээр. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 194 тэрбум төгрөгийг бэлнээр олгоё гэж байна. Үүнээс гарах үр дагавар эдийн засгийг хүндрүүлнэ гэж тооцсон учраас үнэт цаас хэлбэрээр олгоно гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Та бүхний санаачилга зөв. Харин цаг хугацаагаа олсонгүй. Та нарыг сонгогдсоныхоо дараа, ядаж нэг жилийн дараа үүнийг хэрэгжүүлсэн бол гэж бодож байна. Сонгууль дөхөөд ирэхээр баахан амьтан "хошгируулдаг" болсон. Төрийн мөнгөөр яаж сонгуулийн сурталчилгаа хийж болдгийг өнөөдөр харж байна. Та нар хүнд юм өгч, буян хийж байгаа бол араас нь олон юм яриад байлгүй зүгээр өгчихөөрэй. Сонгуулийн сурталчилгаанд ашиглаад, ялархаад, баахан юм яриад байв. Хүнд туслаад чимээгүй орхичихдог байх хэрэгтэй. Би дараагийн удаа энэ суудалд сууж байвал юмыг цаг тухайд нь хийхийн төлөө ажиллана. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ хууль зөвхөн ахмад настнуудад зориулагдаагүй. Тэтгэврийн зээлтэй 418 мянган зээл байгаагийн 309 мянга нь өндөр настных, бусад нь тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, цэргийн зэрэг бусад төрлийн тэтгэвэр барьцаалсан зээл юм.  

Хэлэлцүүлгийн асуулт, хариултын хэсэг дуусч, зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж байна. 

16:28 2020/01/09