Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд эцэгтээ зодуулсан нэг нас гурван сартай хүүгийн биеийн байдал хэвийн болжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хоёр настай хүү гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэрэг гарч, түүний дүү нэг нас гурван сартай хүүхэд мөн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг Хэнтий аймагт гараад буй.

Хэргийн талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгээс цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлагын дагуу Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хоёр настай хүү гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул энэ хэрэгт 23 настай эрэгтэй Х гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Харин нэг нас гурван сартай хүүгийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүдийн хойд эцэг гэх сэжигтэн этгээд өмнө нь ял эдэлж байсан бөгөөд түүнийг цагдан хориод байгаа ажээ.

Хэргийн газарт ажилласан шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.