Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжавын 4 сая долларын хахууль авсан гэх хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын хахууль авсан гэх хэрэгт холбогдоод байгаа.

Тодруулбал, Тэрбээр Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогдсон.

Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн саналаа нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн байдаг. 

Нийслэлийн прокурорын газар саналыг хянаж үзээд Д.Дорлигжавт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг эх сурвалж мэдээллээ.

Ингэснээр прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.доллар авсан гэх хэргийг дахин шалгахаар болж байна.