Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох 4 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу?

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гараад байгаа.

Тэрбээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон билээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий прокуроор асан Д.Дорлигжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. 

АТГ-аас гэмт хэргийн шинжгүй гэсэн саналаа прокурорт ирүүлснийг хянаж байгаа. Ямар нэг шийдвэр гараагүй байна" гэсэн мэдээллийг өглөө.

Тэгэхээр Д.Дорлигжавт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.