Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч нар түүнийг нэг сар цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан билээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч нарын гомдлыг хэлэлцээд Д.Дорлигжав, Д.Баатар нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо нэмж шинээр нотлох баримт гаргах хүсэлт гаргасны дагуу өчигдрийн шүүх хуралдааныг 2019-01-16-ны 11:00 цаг хүртэл хойшлуулсан.

Тэрбээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.