2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэ сарын 26-ны байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа аж. Тодруулбал,
Харин хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүрэгт 201 байршилд хийнэ. Замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьд хүрчээ.
Одоо Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчоо, Өнөр хороолол, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байгааг мэдээллээ.
Дараах замуудын нүхэн эвдрэлийг засварлаж, дуусжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС