Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-аас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт саатуулжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарыг өнөөдөр үүрээр АТГ-аас цагдан хорьжээ. АТГ-аас өчигдөр Д.Дорлигжавын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн юм.  

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Авлигатай тэмцэх газарт дуудагдан, байцаалт өгсөн байдаг. Түүний талаар "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд "Манай компанийн данснаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжсэн" хэмээн ярьсан. 

Уг асуудлыг АТГ-т шалгалж байгаа билээ.