Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч нарын гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлогдлоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Д.Дорлигжавыг нэг сар цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан.

Уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 15:00 цагт товлогдсон ч өмгөөлөгч нар шинэ нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны 11:00 цаг хүртэл хойшлууллаа.

Сануулахад, 4 сая ам.долларын хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан Д.Дорлигжавыг нэг сар цагдан хорих шийдвэрийг энэ сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.