Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг батлан даалтад гаргахаар боллоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сар үргэлжлүүлэн авах саналаа Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болж Д.Дорлигжав нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.

ШҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР:

Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох цагдан хорих  хугацааг сунгуулах прокурорын саналыг 2019 оны 02 сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд цагдан хорих хугацааг сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж өнөөдрөөс тэдний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргаж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нь 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдоод билээ.

Түүнийг 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нэг сар цагдан хорьсон юм.