2021 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төслийн хаалтын хэлэлцүүлэг боллоо. Үр дүн, сургамжаа тодотгосон уг хэлэлцүүлэгт үндэсний түвшинд болон Сэлэнгэ, Хэнтий аймгийн 6 суманд хамтран ажилласан 120 гаруй төлөөлөл оролцсон юм.
Мөн Европын Холбоо, ХБНГУ-ын Элчин сайдын яам, БНЧУ-ын Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, БОАЖЯ, төсөлд хамрагдсан Сэлэнгэ, Хэнтий аймгийн БОАЖГ, сумдын Засаг дарга, сум дундын Ойн ангийн дарга, инженер, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, ололт амжилт, сургамжийн талаар санал солилцож, төслийн үр шим хүртэгчид сэтгэгдлээ хуваалцав.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн менежментийг хөгжүүлэх замаар, ХАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдлыг сайжруулах нэмүү өртөг шингээхэд дэмжлэг үзүүлэх зорилт бүхий ХАА-н бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дараах үр дүн гарлаа. Үүнд:
Сонгосон сумдын “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хүрээнд:
Эдгээр төлөвлөгөөний тайланг Газрын удирдлагын нэгдсэн цахим системд (www.egazar.gov.mn) оруулсан ба мэдээллийг олон нийт интернэт орчинд гео дүрслэлээр түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.
Махны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх ажлын хүрээнд:
Агро-экологийн зарчмыг нэвтрүүлэх – Агро-ойжуулалт хөгжүүлэх ажлын хүрээнд:
ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран “Агроэкологи” хичээлийн хөтөлбөрийг боловсруулан тус хичээлийг бакалаврын зэрэг олгох сургалтын 3 кредит заавал болон сонгон судлахаар 13 хөтөлбөрт тусгалаа. Мөн тус сургуультай хамтран төслийн зорилтот 6 суманд агро-ойн аж ахуй хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, агро-ойн 4 аж ахуйн нийт 98.9 га талбайг хамгаалах, 7 төрлийн 11,606 модыг агро-ойн хэлбэрээр тариалж, усалгааны эх үүсвэрийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.
Ойн нөөцийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хэвээр хадгалах чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилт бүхий Ойн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд, ойн хэрэглээний судалгааны үр дүнг оролцогч талуудад танилцууллаа. Үүнд:
STREAM төслийн Ойн бүрэлдэхүүн хэсгийн Үр дүн
Экологийн ялгаатай бүс бүслүүрт Ойн тогтвортой менежментийг загвар байдлаар хэрэгжүүлэхэд дараах зүйлс тэргүүлэх ач холбогдол байгааг цохон тэмдэглэв:
Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэй STREAM төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын ХХААБ хамтран хэрэгжүүлж буй. Төслийн Ойн бүрэлдэхүүн хэсэгт БНЧУ-ын Менделийн их сургуулиар ахлуулсан Их сургуулиудын консорциум судалгааны дэмжлэг үзүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|