Индэр    
2024 оны 2 сарын 6
Зураг
Биологийн олон янз байдал ба ойн тогтвортой менежмент

Үзэсгэлэнт байгальд суурилж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлье

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эко аялал жуулчлал нь дэлхий нийтийн жуулчлалын 20 хүртэлх хувийг эзэлдэг. Яг энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэн үзэсгэлэнт байгалиа дэлгэн үзүүлцгээе.

2014-2019 оны хооронд Монгол Улсад аялагчдын дунд хийсэн судалгаанаас харахад үзэсгэлэнт байгаль болон хүмүүсийн нөхөрсөг зан чанар жуулчдад хамгийн их таалагдсан хэмээн хариулжээ. Харин зам, хэлний бэрхшээл, хоолны сонголт болон бие засах газар жуулчдын сэтгэлд хараахан нийцээгүйг судалгааны дүгнэлтээс харж болно.

Дэлхий нийтээрээ байгальд ээлтэй байдалд эрмэлзэж буй энэ үед “эко аялал жуулчлал”-ыг хөгжүүлэн дээрх судалгаанд дурдагдсан сул талуудаа засахад хамгийн их нөлөө үзүүлж чадах хүмүүс бол нутгийн иргэд юм. Тэд хэнээс ч илүүтэйгээр нутаг орноо мэдэхийн сацуу, нүүдэлчин ахуй соёлыг тодоор, бодитоор үзүүлж чадна.

Нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлснээр өрхийн төдийгүй орон нутгийн эдийн засагт эерэг нөлөөтэй. Тиймээс “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн дэмжлэгтэйгээр Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-аас "МАНАЙ НУТАГТ ЗОЧЛООРОЙ" гарын авлагыг боловсруулжээ.

зураг
 

Гарын авлагыг доорх линкээр эх хувиар нь татаж аваарай.

Англи - https://www.giz.de/de/downloads/giz-2022-en-CBT.pdf

Монгол - https://www.giz.de/de/downloads/giz-2022-mn-CBT.pdf

Гарын авлагаас онцолбол,

Олон улсын эко аялал жуулчлалын нийгэмлэгээс эко аяллыг “Байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт хариуцлагатай аялж, нутгийн иргэдийн амьдралд эергээр нөлөөлж, тэднийг ойлгож, тэднээс суралцах байгалийн аялал юм” гэж тодорхойлжээ.

Эко аялал жуулчлалын нэвтэрхий тольд энэ төрлийн аялал жуулчлалын дараах гурван шинжийг онцолсон байна.

  1. Байгальд түшиглэсэн.
  2. Байгаль орчны мэдлэг олгох.
  3. Тогтвортой менежменттэй.

Эко аялал жуулчлал нь дэлхий нийтийн жуулчлалын 20 хүртэлх хувийг эзэлдэг. Үүгээр зогсохгүй энэ төрлийн аялал нь олон оронд нутгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр, тусгай хамгаалалттай газруудын үндсэн санхүүжилт болж байна.

Монголд байгалийн аялал жуулчлал их хөгжихийн сацуу “эко аялал жуулчлал” гэдэг нэр томьёо түгээмэл хэрэглэгдэх болсон. Гэсэн хэдий ч шалгуур үзүүлэлтүүдийг хангахаас илүүтэйгээр “эко” гэдэг үгийг зар сурталчилгааны зориулалтаар нэр төдий ашиглах болсныг анхаарах нь зүйтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.186.182] 2024/2/6
Үнэ арай дэндүү гадаадынханд болох биз ээ. Майхантай явахгүй бол монгол хүн зарлагандаа идэгдэх юм байна шүү Аялалын тухайд эрс өөрчлөлт гарч байна аа. Байгаль хамгаалах ялангуяа ан амьтанаа хамгаалмаар хөдөөнийхөн болсон болоогүй буу хавхтай хороож байна аа. Батэрдэнэ сайд тушаал гаргаад буу хавхыг зах зээлийн үнээр худалдаж аваад устгаж болмоор том ажил болно доо.
0 | 0 Хариулах
Түмэндэлгэр [202.126.90.61] 2024/2/6
Энэ их хэрэгтэй гарын авлага болсон ч харамсалтай нь Жорлонгийн хэсэг дээр миний өгсөн зураг, мэдээлэл маш зөрүүтэй болсон байна. Энэ нь дэд бүтцээс алслагдсан малчны гэр буудал, отоглох цэг, сумын төвийн дэд бүтэц хүрэх боломжгүй өрхийн жорлонг энэ гарын авлага дээрхи зураг, зөвлөмжөөр хийх боломжгүйг анхааруулья.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.40] 2024/2/6
Очихоор үнэтэй, үйлчилгээний соёл байхгүй, ямар ч уриалгахан зан байхгүй. Ерөөсөө л жуулчдын мөнгийг нь сорно гэчихсэн харцтай.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/2/6
Олон тоглоом, цэнгээний том бүтээн байгуулалт хийх ёстой, байгаль нутаг бол хаана ч байдаг зүйл
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.138] 2024/2/6
МИАТАА ХУВЬЧИЛЖ БАЙЖ ОНГОЦНЫ ҮНЭ БУУНА ТЭГЭХГҮЙ БОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХГҮЙЭЭ
0 | 1 Хариулах