Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Талбай тойруулж байрлуулсан чулууны учрыг тайлах хүн олдсонгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төв талбай дээр байрлуулсан чулуу ихээхэн анхаарал татаж байна.

Тус чулуу ямар учиртай болохыг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж байгаа гэж сонссон. Гэхдээ энэ талаар би сайн мэдэхгүй байна. НИТХ-ын хэвлэлээс тодруулах хэрэгтэй байх" гэв.

Түүний өгсөн дугаараар залгахад, "Манайхтай хамааралгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эсвэл Хууль зүйн яамнаас тодруулах нь зүйтэй" гэж байв.

Д.Сүхбаатарын талбай нь Сүхбаатар дүүргийн харьяалалтай. Иймд бид Сүхбаатар дүүргийн Тохижилт ХХК-аас тодруулахад, "Ямар учраас чулуу зассаныг манайх сайн мэдэхгүй. Бид нар чулууг тавих ажилд оролцоогүй. Д.Сүхбаатарын талбайг Хот тохижилтын газар хариуцдаг. Тиймээс нийслэлийн хот тохижилтоос тодруулсан нь дээр" гэсэн юм.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж "Би талбай дээр ямар чулуу, яаж зассаныг ч олж хараагүй, мэдэхгүй. Энэ тухай нийслэлийн захирагчийн албанаас тодруулсан нь дээр" гэлээ.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Э.Хишигбуянгаас тодруулахад мөн мэдэхгүй байсан юм.

Нийслэлийн Төв талбай дээр ямар учраас дөрвөлжин чулуунуудыг тойруулан зассан тухай тайлбар хэлэх хүн олдсонгүй. Зарим эх сурвалжийн хэлснээр Төрийн тусгай албанаас жагсаал, цуглааны үеэрх аюулгүй байдлыг сахих үүднээс ийм чулуунууд байршуулсан байж магадгүй байна.

Ямартай ч Улаанбаатарчууд бид төв талбайгаа тойрсон чулуутай болжээ.

Энэ тухай олон нийтийн сүлжээнд аль хэдийнээ шүүмжлэлтэй хандаад эхэлжээ.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг