Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим эрүүл мэндийн сургалтын төв"-ийг байгуулж, нээв

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд "Цахим эрүүл мэндийн сургалтын төв"-ийг байгуулж, өнөөдөр нээлээ. 

Орчин үеийн, шинэ технологиор тохижуулсан энэхүү төвийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулснаар алсын зайн сургалт болон танхимын сургалтыг зохион явуулах, Цахим эрүүл мэндийн салбарт ажиллах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн зайн сургалтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүргэх боломж бүрдэж байгааг албаныхан онцолж байна. 

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон алслагдсан аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд богино хугацааны зайн сургалтуудыг зохион байгуулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг зайнаас авдаг аж.

Ийнхүү зайн сургалтыг хийхэд дэвшилтэт техник технологийн дэмжлэг зайлшгүй чухал байжээ. Эдгээр сургалтууд хийснээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эдийн засаг цаг хугацааг хэмнэх, эрсдэлт өвчнөөс цаг алдалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрддэг чухал ач холбогдолтой юм.

2019 оны жилийн эцсийн байдлаар тус төв 74 зайн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 3,558 эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжилтэн хамруулжээ.