2020/04/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.01₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-1°
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
-1°
04:00
S31
-2°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол Улсын иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нигери, Монгол Улсын иргэдэд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Негири улсын иргэн Адекола Олавасен Азеез-д 6 жил, Анози Дарлингтон Дон-д 3 жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд 3 жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэлээ.

Тэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн юм. У.Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.

Хуулийн заалт:

18.5 дугаар зүйл.Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

3.Энэ гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

x