2019/11/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.07₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
18:00
S29
-17°
19:00
S29
-18°
20:00
S29
-17°
21:00
S31
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-16°
00:00
S31
-16°
01:00
S31
-15°
02:00
S29
-15°
03:00
S29
-14°
04:00
S29
-13°
05:00
S26
-13°

Нигери, Монгол Улсын иргэдэд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал хойшиллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улсаас шуудангийн илгээмжээр их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Нигери улсын иргэдэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Нигери улсын хоёр, Монгол Улсын нэг иргэнд холбогдох уг хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдрийн 13:30 цагт товлогдсон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлууллаа.

Шүүхийн албан мэдээнд:
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Гэмт буруугийн шүүх хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 13:30 цагт хийхээр товлосон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Хуулийн заалт:

18.5 дугаар зүйл.Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

3.Энэ гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

x