2020/01/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
05:00
S20
-19°
06:00
S20
-19°
07:00
S20
-19°
08:00
S20
-19°
09:00
S26
-19°
10:00
S26
-18°
11:00
S26
-17°
12:00
S26
-16°
13:00
S26
-14°
14:00
S30
-13°
15:00
S30
-13°
16:00
S30
-14°

Москва хотын Ерөнхий төлөвлөгөөний газарт хот байгуулалтын чиглэлийн мэргэжилтэн дадлагажуулах боломж бүрдлээ

ikon.mn
2019 оны 12 сарын 7
iKon.MN

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 1956 онд гаргаж байсан, ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтээр арванхоёрдугаар сарын 5-ны өдөр зочилж, институтийн удирдлагуудтай санал солилцлоо.

Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүсийг Гипрогор институтийн ерөнхий захирал Елена Станиславовна, орлогч захирал Андрей Сергеевич, Дмитрий Львович, Сергей Иванович, хүрээлэн буй орчин, экологийн асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Олег Николаевич нарын албаны хүмүүс хүлээн авч уулзав.

 

С.Амарсайхан “Та бүхэн бараг биднээс илүү Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг мэдэж байгаа хүмүүс. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг танай байгууллага гаргаж, хожим нь 1963, 1971, 1986 онд ерөнхий тодотгол хийснийг та бүхэн хэрэгжүүлсэн байдаг. Хэдхэн жилийн өмнө буюу 2013-2015 онд та бүхэн Улаанбаатар хотод хэд хэдэн удаа зочилж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, зураг төслийн хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байсанд талархал дэвшүүлье.

Энэ удаа бид та бүхэнтэй уулзаж байгаа нь өмнө нь ярьж төлөвлөж байсан олон ажлыг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцож, ярилцахаар ирсэн. Улаанбаатар хот 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгө батлан ажиллаж байгаа. Энэхүү төлөвлөгөөний үндэс суурь та бүхний 1956 онд болон дараа нь хэд хэдэн удаа гаргасан ерөнхий төлөвлөгөө бөгөөд түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх байдлаар төлөвлөгөө хийгдсэн. Бид Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг дагуул хот болгож хөгжүүлэх, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлаж буй шинэ нисэх буудлыг түшиглэн Аэросити, мөн Майдар сити зэрэг шинэ хотыг төлөвлөж байна. Эдгээр төлөвлөлтөд та бүхний санал зөвлөмжийг авах нь чухал байна" гэлээ. 

Түүнчлэн Гипрогор институтnaн удирдлагуудад хандан нийслэлийн хот байгуулалтын салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр дадлагажуулах, туршлага солилцох боломжийг бий болгох чиглэлээр дэмжлэг хүслээ. 

 

90 жилийн ойгоо тэмдэглэж буй тус институтийн Ерөнхий захирал Елена Станиславовна “Москва хотын төлөвлөлтийн хувьд иргэд амьдрахад таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг цөм асуудлыг үндэс болгон хэрэгжүүлж байна. Аливаа хотын ерөнхий төлөвлөгөө нь эрх зүйн орчин, статистик тоон судалгаа, орон зайн боломж, эдийн засгийн чадавх гэсэн дөрвөн хүчин зүйлтэй уялддаг. Мөн иргэдийн санал хүсэлтийг цахим хэлбэрээр авч, төлөвлөгөөнд тусгах нь чухал. Цаашдаа бид хамтын ажиллагаага өргөжүүлж, бидний зүгээс та бүхэнд мэддэг чаддаг зүйлээрээ туслахад бэлэн байна” гээд Москва хотод Улаанбаатарын хот төлөвлөлтийн мэргэжлийн боловсон хүчинг тодорхой хугацаагаар сургаж дадлагажуулах, зураг төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Хот байгуулалтын Гипрогор институтын захирал Чугуевская Елена Станиславовна болон орлогч захирал Фадеев Олег Николаевич нарт Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагнаж, дурсгалын зүйл гардуулан өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x