• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх оноос эхлэн дэлхий даяар нисэх онгоцонд хэрэг тарьсан этгээдүүдийг шийтгэх боломжтой болно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Агаарын тээврийн олон улсын гэрээнд шинэчлэлт хийгдсэнээр ирэх оноос эхлэн нисэх онгоцонд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох боломжтой болжээ.

Одоогийн олон улсын гэрээнд онгоцонд хэрэг тарьсан этгээдэд аль улсын хуулиар шийтгэл оноох нь тодорхойгүй байдгаас тэдгээрийн 60 хувь нь ямар нэг хариуцлага хүлээлгүй өнгөрдөг байна.

Учир нь 1963 онд батлагдаж, дэлхийн 186 орон нэгдсэн Токиогийн конвенцид зааснаар онгоцонд гэмт хэрэг үйлдсэн этгээд тухайн нисэх онгоцыг эзэмшигч улсын хуулиар шийтгүүлэх ёстой байдаг.

Тухайлбал АНУ-аас America Airlines компанийн онгоцоор Францад ирэх замдаа зорчигч хэрэгт холбогдсон бол Францын биш, Америкийн хуулиар шийтгүүлэх ёстой ажээ.

Гэвч нэгэнт өөр улсын нутагт газардсан этгээдэд шийтгэл оноох боломжгүй болдог байна.

Өнгөрсөн долоо хоногт Токиогийн конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолыг Нигери улс баталснаар нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох шалгуур нь хангагджээ.

Ирэх оноос эхлэн нисэх онгоцонд гэмт хэрэг үйлдсэн зорчигч газардаж байгаа орны шүүхээр шийтгүүлдэг болно.

Онгоцонд гардаг гэмт хэргүүд ихэвчлэн архидан согтуурснаас үүдэлтэй байдагийг олон улсын агаарын тээврийн байгууллага IATA мэдээлсэн байна. 

Тус байгууллагын тоо баримтад өгүүлснээр 2017 онд нийт 8,731 хэрэг агаарын аялалд бүртгэгдсэн нь өмнөх оны 9,837-оос буурсан үзүүлэлт гэнэ. Хэдийгээр хэргийн тоо буурсан ч ноцтой байдал нь нэмэгдсэн тул Токиогийн конвенцид нэмэлт өөрчлөлт оруулахад хүргэсэн ажээ. Зорчигчдын төдийгүй, онгоцны багийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангахад ингэх нь зайлшгүй хэрэгтэй болсон байна.

Тухайлбал нисэх онгоцны жолоодлогыг булаан эзэлж, чиглэлийг өөрчлөх гэсэн хэрэг 2016 онд 20 удаа гарсан бол 2017 онд 50 болж нэмэгджээ.

Онгоцны чиглэлийг өөрчилснөөс авиа компаниудад $10,000-$200,000-ын хохирол гардаг байна.

Мөн онгоцонд гардаг бэлгийн хүчирхийллийн хэргүүдийг шийтгэдэг болох зайлшгүй шаардлагатай болжээ. Тухайлбал 2017 онд Лос Анжелес хотоос Панам хүртэл ниссэн онгоцонд нэг эрэгтэй зорчигч эмэгтэй зорчигчийн биед халдаж, хүчирхийлэхийг завдсан ч газардсан хойноо шийтгэлгүй мултарсан байна.

Авиа компаниуд сүүлийн үед өөрийн ажилтнуудыг халдлагаас хамгаалах өөр өөрийн арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал 2016 онд Korean Air компанийн Вьетнамаас Өмнөд Солонгос руу ниссэн онгоцонд нэг зорчигч бусад зорчигчид болон ажилтнууд руу гэнэт довтолж байв.

Үүний дараа Korean Air компани аюулгүй байдлаа чангатгаж, ажилтнуудаа цахилгаан бороохой хэрэглэх аргад сургажээ. Одоо тус компанийн нислэгийн чиглэл бүрт ядаж нэг бэлтгэгдсэн эрэгтэй үйлчлэгч ажилладаг болсон байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.151] 2019/12/9
МИАТ-ын онгоцонд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хоригловол яасан юм? Мэдээж бас гар тээшнээс согтууруулах ундаа гаргаж уухыг бас хориглоно. Худлаа гадны зорчигчоор шалтаг хийхгүй байлгүй.Хэдхэн цаг уухгүй явж чадахгүй хүн нь гадны, жишээ нь Кореан Эйрын онгоцоор үйлчлүүлнэ биз.
6 | 0 Хариулах
zochin [203.91.115.52] 2019/12/8
Нигер улс баталснаар дэлхий даяар хэрэгжиж эхлэнэ ч гэх шиг. Нигер улс нь НҮБ үү? Оркуудын ганц мэддэг үг нь Одбаяр.
0 | 3 Хариулах
[103.57.93.212] 2019/12/7
ㅍㅅ노ㅓㅎㅂㄴㅌ너ㅗㅂ
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.148] 2019/12/7
Tegbel UB nisvel yamar Julia Ar shiitguiuleh vee? Ta Taa?
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.169] 2019/12/6
Tsagdaa
1 | 0 Хариулах
irgen [66.181.185.145] 2019/12/6
tsendsuren mini odoo yandaa chi ogzog bazah bolomjgui boloh n dee
1 | 0 Хариулах
zochin [139.5.216.118] 2019/12/6
ter muu uheentser shaamii alantsaraas hamag um uuslee gej
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.65] 2019/12/6
Manai ogzogbayar yaahiin ?
1 | 0 Хариулах
Зочин [202.179.27.155] 2019/12/7
Уг нь мань хүний өргөсөн гаранд солонгос хүүхэн бө гсөө хүргэчихсэн юм билээ
0 | 0 Хариулах
urgeljlel-5 [198.96.155.3] 2019/12/6
ХӨНЖИЛ НӨМӨРЧ АВААД УНТАЖ БУЙ МИАТ-ИЙН ОНГОЦНЫ (ОЛОН УЛСЫН ЧИГЛЭЛ) ҮЙЛЧЛЭГЧИЙН ЗУРГИЙГ ЗИНДААМН САЙТААС ХАРНА УУ.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.96] 2019/12/6
Заавал монгол гэхээр муу мухай ажлаа хайхрамжгүй хийдэг хууль дүрэм зөрчдөг байх ёстой гэж үү?
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.66] 2019/12/6
МАН-н Одбаяр дарга ам мөлтөс хуссан байна шүү
3 | 0 Хариулах
urgeljlel-4 [198.96.155.3] 2019/12/6
- Халуун ус захиалахаар бүлээнийг өгнө. Тэрийг нь хэлэхээр алдаа гэж хүлээж авч байгаа шинжгүй. Онгоц дэндүү бүгчим. Ариун цэврийн өрөөнөөс нь байнга таагүй үнэр ханхлах. Сандал нь зориулалтын дагуу ажиллахгүй болж, урагш татагдахгүй болсон байх жишээтэй. Тэр бүү хэл онгоцны үйлчлэгч нь арын суудалд хөнжил нөмрөөд унтаад өгчихдөг ийм үйлчилгээг бид Монголынхоо агаарын тээврийн үйлчилгээнээс авч байна. Зорчигчид мөнгөө төлж үйлчлүүлж байгаа! Монгол компанийн нислэгээр зөвхөн монголчууд зорчдоггүй. Мэдээж миний таарсан нислэгт ч бас гадна, дотны олон хүмүүс байсан. Үнэндээ, миний тав тух, миний бухимдах цаашаа... Ийм үед гадны хүмүүсээс ичиж, нүүрээ нуумаар болдог юм билээ.
5 | 1 Хариулах
ОИ [140.114.123.87] 2019/12/6
Зорчигчийн аюулгүй байдлын үүднээс, протоколоороо онгоцонд ер нь час халуун ус өгдөггүйштэ. Онгоцонд сууж сураагүй, эсвэл мэдэхгүй байж битгий ингэж өөрийгөө эвгүй байдалд оруулж бай. Энэ нэг хачин өлөн гар яг хөдөөнөөс шууд япон очоод, бүх юмийг юм үзээгүй жижигхэн ертөнцөөрөө хардаг болж. Стюардессууд унтах бол хаана ч байдаг л асуудал. Чи ер нь ингэж шалчигнаж олон юм ярихаар, зүгээр мөрөөрөө л шалаа угаа.
5 | 3 Хариулах
No [5.57.192.71] 2019/12/6
Одбаяр гэлтгүй Одбаярын хувилбарууд монголоор дүүрэн.Онгоцонд монголчууд архи согтууруулах ундаа хэрэглэж чанга дуугаар хашгичиж тэнэг өөртөө таарсан онигоо ярьж заваан маазарч онгоцны шалаар дүүрэн хөглөрсөн гар тээш онгоцны үйлчлэгчдийн ялгавартай харьцаа гэх мэт.Магадгүй ядуу юм үзээгүй орнуудын хүмүүсийн л ааш аяг байх. Бусдын ая тух, хүндлэл бол цаашаа...би л болж байвал гэж боддог.Энэ зан л бүх муу зүйлийн суурь болж байна
14 | 0 Хариулах
urgeljlel-3 [198.96.155.3] 2019/12/6
Одоо харин төгсгөлд нь ОМ 502 нислэгний талаар хэдэн үг хэлэх нь зөв байх. Эвдэрхий ширээ, ажилладаггүй зурагт, амтгүй, сонголтгүй хоол... Үндэсний компаниараа үйлчлүүлье, аль болох шүүмжлэлтэй хандахгүй байя гэж хувь хүнийхээ хувьд хичээдэг ч үнэхээр өөрчлөгдөхгүй, сайжрахгүй байгаа бодит байдал нь бухимдуулж байна.-
10 | 0 Хариулах
urgeljlel-2 [198.96.155.3] 2019/12/6
Ингээд зорчигчдыг өдрийн турш бухимдуулсан МИАТ компанийн онгоц Монгол руу хөөрлөө. Гэтэл асуудал үүгээр дууссангүй. Нөгөө олон халамцуу залуусын нэг нь япон эмэгтэйн хажууд суудал таарчээ. Архины үнэрт нь эвгүйцэж, амьсгал авахын аргагүй болтлоо хэцүү байдалд орсон тэр эмэгтэй ёстой л залхаан цээрлүүлэлт хүртсэн гэхэд болно. Онгоц Улаанбаатарт буун буутал ам, хамраа байнга дараастай, нэг хором ч амар тайван сууж чадаагүй. Миний өмнө суусан бас нэг зорчигч буюу халамцуу залуусын нэг нь онгоцонд өөрийнхөө гар тээшнээс виски гаргаж ирээд, шилээр уух жишээний. Ууж идэх газар өөр олон байдгийг мэдсээр байж наанадаж хэдэн мянган км-ын дээр гарах гэж байж өөрийнхөө эрүүл мэндийг, цаанадаж улс эх орныхоо нэрийг бодмоор юм.
9 | 0 Хариулах
ОИ [140.114.123.87] 2019/12/6
Тэр ямар тэнэг япон хүүхэн бэ. Монголруу ихэвчлэн доод зиндааны япончууд явдаг, тэгээд тэд яг үнэндээ ямар нөхцөл байдалд яаж биеэ авч явах вэ гэдгээ мэддэггүй болохоор нээх худлаа кино дуурайж мэдрэлтдэг. Монголчууд, ер нь азиуд адилхан. Согтуу хүнээс ямар үнэр хүссийн, мэдрэл. Энэ сэтгэгдэл бичээд байгаа хүүхэн ч гэсэн, нээх олигтой амьтан биш. Хачин, боловсролгүй, хөгийн л юм үзээгүй амьтан байгаа. Хар ажил мажил хийж байсан, японд жоохон удсан ч юмуу. Сүртэйн.
3 | 7 Хариулах
Зочин [112.163.72.99] 2019/12/14
Чи бол ээжийнхээ аавынхаа махыг хөшиглөн хэрчиж идэхээс буцахгүй мал байна өшөө жоохон давраавал төрсөн үрийнхээ тархийг жавьжаараа цувуулж идэх шаар байнадаа
0 | 0 Хариулах
urgeljlel-1 [198.96.155.3] 2019/12/6
-Гэтэл нөгөө залуус ахмадын хүсэлтийг хүлээж авах чадамжгүй, ойлголцохгүй байсаар нислэг дахин 10-15 минут хойшиллоо. Хамт явж буй арай ахмад нь буюу багаа ахалж яваа бололтой хүн онгоцны үйлчлэгч нараас болон зорчигчдоос уучлалт гуйж, “2-хон пиво уусан юм аа” гэж нүүрээ улайлган зогсож байгаа харагдсан. Азаар хууль дүрэм чанга улс оронд байсан учраас хэн нэгэн дарга руу ярьж, асуудлыг шийддэг боломж мэдээж тэдэнд байсангүй. Магадгүй Монголоос эхлэлтэй нислэг байсан бол тэр 2 согтуу залуус яаж ийгээд нисэх л байсан байх. Ингээд нисэх багийнхан шаардлагаа үргэлжлүүлэн тавьж, үйлчлэгч 2 согтуу зорчигчийн ачаа тээшийг буулгалаа. Яаж ч хичээгээд хэт их согтолттой хүмүүсээ авч үлдэж чадахгүйг ойлгосон бусад нь гар тээшийг нь хайж олон, паспорт байгаа газрыг нь хэлж өгөөд онгоцноос буулгав.-
4 | 0 Хариулах
2019.12.01-Нд [198.96.155.3] 2019/12/6
Японы Токио хотын “Нарита” олон улсын нисэх онгоцны буудлаас Нарита-Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэг 15:30 цагаас хөөрөх ёстой байсан ч цагтаа ниссэнгүй. Ингэхдээ нислэг хойшилсон шалтгаан болон нислэг саатсан талаар зорчигчдод ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Гэтэл нислэг хоёронтаа хойшиллоо. Энэ удаа нислэг дахин хойшилсон шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэсэн 2 зорчигчтой холбоотой байсан ба тэд “Ногоон пасспорт”-той монгол иргэд байв. Ажлын шугамаар Япон руу явсан албаны, тэр тусмаа төрийн байгууллагын бололтой 10 гаруй монгол залуус их, бага ямар нэгэн хэмжээний согтолттой онгоцонд суусан байлаа (Тэдгээр хүмүүсийн нэгийнх нь энгэрт "Барилгын хөгжлийн төв" гэсэн тэмдэг байгаа харагдсан). Хэрвээ яам, төрийн ажлаар өөр улс оронд зорчсон бол иймэрхүү байдалтай Монгол Улсыг төлөөлж байгаа нь үнэхээр харамсалтай санагдав. Онгоцны ахмадын зүгээс тэдэн дундаас архи хэтрүүлэн хэрэглэсэн 2 зорчигчийг “Амь насанд нь аюултай” гэдгийг тайлбарлаж, онгоцноос буухыг хүсэв.-
8 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/12/6
ongots geheerodbayar nydend haraggdag boljdee
3 | 0 Хариулах
Зочин [27.222.30.43] 2019/12/6
hahahhaha
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2019/12/6
Manai hun shiitguulseen
1 | 0 Хариулах
Зочин [182.110.24.242] 2019/12/6
азгүй гар МИАТ-аар явсан бол аргалах байж
2 | 0 Хариулах
Dss [122.201.22.222] 2019/12/6
@Odbayar
2 | 0 Хариулах