ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрэл” сургуулийнхан эцэг эхчүүдээс ихээхэн хэмжээний мөнгө завшжээ

Р.Саруул
2013 оны 11 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг
УБЕГ-т "Эрэл ESM" нэрээр биш "Эрэл" дунд сургууль гэсэн бүртгэлтэй, харин албан тоотын толгой нь "EREL" SECONDARY SCHOOL гэж байх юм

Кембрижийн хөтөлбөр­тэй л гэвэл сургууль болгон сайн байдаг гэсэн ойлголт манай эцэг эхчүүдийн тар­хинд суусан бололтой.

Яг үнэндээ эл сургалтын ач холбогдол юу юм бэ гэд­гийг нь эцэг эхчүүд битгий хэл багш нар нь ч өөрсдөө сайн ойлгодоггүй хэмээн нэгэн дунд сургуулийн багш хүүрнэж байсан юм. 

Кембрижийн хөтөлбөргүй хэрнээ хөтөлбөртэй гэж сурагчдаасаа олон сая төгрөг авчээ

Бидний сайн мэдэх УИХ-ын ги­шүүн асан, “Эрэл” группын Ерөн­хий­лөгч Б.Эрдэнэбатын нэ­рээр овог­логддог “Эрэл” дунд сургууль Кемб­рижийн хө­төл­бөргүй хэр­нээ хөтөл­бөртэй гэж су­рагч­­даасаа олон сая төгрөг авсан байх юм. 

Өөрөөр хэлбэл тус сур­гууль дээрх хөтөлбөрт хам­рагдах нь битгий хэл БШУЯ-нд ч ямар ч бүртгэлгүй гэд­гийг холбогдох албаны хүмүүс тог­тоосон байна. Ин­гэснээрээ тэд хууль бус үйлдлээ нэлээн хэдэн жил хав дарж олон зуун шавь нараа хохироосон гэсэн үг.

Тодруулбал “Эрэл” дунд сургуулийн төлбөр жилийн өмнө 4.5 сая төгрөг байсан бол энэ хичээлийн жил 7.5 сая болгосон. Товчхондоо холбогдох газруудаас нь тэд­ний гаргаж буй үнэд хя­налт тавих эрхгүй байдаг учраас тэд өөрсдийн аманд орсон тоогоо хэлж Кембрижийн сур­галтаар бамбай барьж ийнхүү сургалтын төлбөрийг нэм­сэн аж. Хамгийн гол нь сургалтын төлбөр нэмэх шийдвэрийг сургуулийн зөв­­лөл нь гаргадаг. Гэтэл эл сургуульд хууль ёсны зөв­­лөл огт байгаагүй гэдгийг сур­гуулийн удирдлагууд нь сая өөрсдөө шалгалтаар нот­лоод өгчээ. 

ШӨХТГ-аас энэ сарын 18-ны дотор зөрчлөө арилгахыг шаардсан

Үүнийг ШӨХТГ-аас ч то­­г­тоо­­сон. Уг нь Боловс­ролын тухай хуулийн 35.1-д сургуулийн зөвлөлд “багш, ажилтан, сургуу­лийн захиргаа, эцэг эхийн төлөө­­­­­лөлтэй байна” гэж заа­сан байдаг ч тус сургуу­­лийн зөвлөлд эцэг эхийн төлөөлөл байдаггүй. Харин 35.4.5-д эл зөвлөлд эцэг эхийн төлөөлөлгүй бол төлбөрийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргахыг хориглоно гэсэн хуулийн заалттай. 

Дээрх хуульд заасны дагуу байгуу­лах ёстой атал сургуулийн удирд­лагууд хуу­лийн заалт дүрмээ зөр­чиж эцэг эхчүүд­тэй зөв­шил­цөхгүйгээр өөрс­дөө сайн дураараа дөрвөн хү­ний бү­рэлд­­хүүнтэйгээр зөв­лөл байгуулж үнээ нэмсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалан сур­гуу­лийн захиргаа болоод эцэг эхийн хооронд маргаан үүсээд байгаа юм. 

Тус сургуулийн захирал Грэм Хиллд ШӨХТГ-аас дараах шаардлагыг хүргүүлж байсан юм билээ. Уг албан бичигт “Шалгалтын явцад илэрсэн зөрчлөө арилгаж гэрээгээ өөрчил, эцэг, эхийн төлөөллийг 51 хувиас доош­гүй бүрэлдэхүүнтэй ху­­­рал­­дуулж удирдах зөв­лөлдөө төлөөлөлтэй болго” гэх актыг үйлдэн хүргүүлсэн байна.

Уг нь өнгөрсөн зургаа­дугаар сард эцэг эхчүүд сургалтын төлбөрийг үндэс­лэл­гүйгээр нэмлээ гэж ШӨХТГ-т гомдол гаргасан аж. Гэтэл тус газрынхан гомд­­­­­­лын дагуу шалгалт хий­гээд маш олон байж болом­гүй хууль бус үйлдлийг ил­рүүлжээ. 

Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бол­сон эл асуудал одоо ямар нэгэн шийдэлд хүрэлгүй харин ч гомдол гаргасан эцэг эхчүүдийг “Хүүхдүүдээ та нар манай сургуулиас гар­га” гэж шаарддаг болсон аж. Өөрөөр хэлбэл ШӨХТГ өөрс­­дийн хийсэн ажлынхаа ард гаралгүйгээр энэ хууль бус үйлдэлтэй эвлэрсэн гэ­сэн үг. Тиймээс л өнөөдөр Англи улсын иргэн гэх тус сургуулийн захирал Грэм Хилл сурагчид болон эцэг эхчүүдийг даа­паалж башир аргаа улам цэ­цэг­лүүлж олон тэрбум төг­­рөгийг хөнгөхөөн өөрийн халаасандаа хийгээд байгааг зарим нэг нөхдүүд маш сайн мэдэж байгаа байх. 

Б.Сумьяа: Бид хүүхдээ “Эрэл ESM” гэсэн сургуульд оруулсан. Гэтэл “Эрэл” дунд сургууль гэсэн бүртгэлтэйгээр УБЕГ-т байх юм 

Ингээд тус сургуулийн зургаадугаар ангийн сурагч Д-гийн аав Б.Сумьяа “ Ах нь олон зүйл яриад яах вэ. Бид өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж 30 гаруй эцэг, эх энэ асуудлаар нэлээн хөөцөлдөж ШӨХТГ-т гомдол гаргасан. 

Гэтэл тус сургуулиас маш олон хууль бус үйлдэл илрээд байна. Уг нь ах нь хүүхдээ “Эрэл ESM” гэсэн сургуульд оруулсан. Гэтэл эл сургууль зөвхөн “Эрэл” дунд сургууль гэсэн бүртгэлтэйгээр УБЕГ-т байж байх юм. Энэ юу гэсэн үг вэ. 

“Эрэл ESM” гэдэг нэрэнд маш их ач холбогдол өгч өндөр үнээр хүүхдээ сургаж байгаа хэрэг шүү дээ. Ийм балиар хууль бус үйлдэл хийсэн хэрнээ сургалтын төлбөрөө огт үндэслэлгүйгээр нэмж байгаа юм даа. Хүнд чинь бас ичих эрхтэн гэж байдаг даа. Үндсэндээ энэ бүхэн эрүүгийн маш том гэмт хэрэг. Мөн олон хууль дүрэм зөрчжээ гэсэн үг шүү дээ.

Гэхдээ бидний гол зо­рилго бол төлбөрийн дүнг сургуулийн зөвлөл тог­тоо­­­дог мөртлөө хууль бусаар сургуулийн зөвлөл байгуул­чи­хаад төлбөрөө нэмсэн байна гэж хэлээд байгаа юм. Байгуулчихлаа гэж хэлээд бай­гаа нь өмнө нь ямар ч зөвлөл байхгүй байсан гэд­гээ тэд өөрсдөө нотлоод өг­лөө. 

Өмнөх жилүүдийн сур­галтын төлбөр ч хууль бус гэсэн үг. Тус сургууль одоо 390 гаруй сурагчтай энэ хүүх­дүүдээр тоцоолоод үзвэл хэдий хэрийн хэмжээний мөнгөн гарах уу бодоод үз дээ. Ойролцоогоор бараг гур­­ван тэрбум төгрөг болж байгаа юм. 

Үүнээс багш нарын цалин, бусад зардал гээд тооцож үзэхээр нэг сая доллар захиралын халаасанд сул орж байна гэсэн үг бай­гаа биз. Гэтэл энэ бүхэнд ШӨХТГ-аас ямар ч арга хэм­жээ авахгүй байгаа нь со­нир­хол татах асуудлын нэг болоод байна.

Бид сургуулийн захирал Грэм Хиллтэй уулзая гэх­­­лээр өөдөөс хуулийн зөв­лөхтэй уулз гэдэг. Бид энэ хүн­тэй уулзаад яах юм бэ. Ямар хуулийн зөвлөхийн сур­гуульд хүүхдээ оруулсан биш. Захиралтай нь л уул­зах ёстой биз дээ. 

Тэгээд хууль бус сургуу­лийн зөв­лөл байгуулчихаад та нар хурал зарлахаар ирэх­гүй байсан учраас бид өрсдөө дөрвөн хүнийг санал бол­гож интернэтээр санал авч эхэлсэн гэж сонин юм яриад байгаа. 

Энэ тухай шаард­­лагыг ч ШӨХТГ-аас явуул­сан байсан. Тэдний явуул­сан албан бичгийг ч тоож харахгүй байгаа шүү дээ. Бид уг нь энэ асуудлыг иргэ­ний журмаар шийдэж учраа олъё гэж бодсон. Гэтэл үгүй юм байна. Хэрвээ энэ асуудлаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгч шалгуулах юм бол өчнөөн сая төгрөгийн асуудал яригдана. 

Гэхдээ бид эцсийг нь хүртэл явах болно. Үр хүүхдийг минь элдвээр хавчиж эхэлсэн учраас яав ч зүгээр орхихгүй шүү” гэв.

Хүүхдээ аваад зайл

Ямартай ч олон эцэг эхчүүд бүгд дээрх зүйлийг хэлж байсан юм. Түүнчлэн тэдний ярьсан нэг зүйл нь өөрийн эрхгүй анхаарал татсан. Тодруулбал Нийслэлийн Бо­ловсролын газрын дарга Ц.Отгонбаганын гарын үсэг­тэй 2013.9.9-ний “Эрэл ESM” гэх нэрээр олгогдсон тус­гай зөвшөөрөл. 
Эл тус­гай зөвшөөрөл нь УБЕГ-т “Эрэл ESM” нэ­рээр биш “Эрэл” дунд сур­гууль гэсэн бүртгэлтэй, ха­рин албан тоотын толгой нь “EREL” SECONDARY SCHOOL гэж байх юм.

Түүнчлэн “The English of Mongolia” гэх нэрийг улсын бүртгэлд бүргүүлсэн хэрнээ тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашиглаж байсан зэрэг зөрчлийг ШӨХТГ-аас илрүүлжээ. Тодруулбал “Эрэл ESM” гэх оноосон нэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул “Эрэл” дунд сургуулийн нэ­рийг хэрэглэхийг шаард­сан гэсэн үг. 

Гэтэл тэд өөрс­дийн гар­гасан алдаа ду­тагдлаа засахын оронд гом­дол гар­гасан эцэг эхчүүдийг харааж зүхэж “Хүүхдээ аваад зайл” гэж хэлээд сууж байгаа нь “Бид хэнээс ч айх­гүй ард минь асаалттай танк байна шүү” гэдэгтэй утга ижил үг хэлж байгаа нь тэд ийм хууль бус үйлдэлд мэр­гэшжээ гэж хэлж болохоор байгаа юм.

Үндсэндээ тус сургуулийн бүх бичиг баримтынх нь толгой улсын бүртгэлд бүрт­гэг­­дээгүй тусгай зөвшөөрөл аваагүй нэрээр үйлдэгдэж байгаа нь удаан жил оршин тогтносон энэ сургуулийг зөв­шөөрөлтэй юу гэж хардахад ч хүргэж байна.

Өнөөдөр манай улсад бол­­сон болоогүй хувийн дунд сургуулиуд өөрсдийн вант улсаа байгуулаад амж­сан. Тэдгээр сургууль нь ча­­нар гэхээсээ илүү сургал­тын төлбөрөөрөө хоорондоо өрсөлддөг нь дээрх үйл явд­лаас харагдаж байгаа юм. 

Тиймээс өнөөдөр холбог­­дох газрууд нь хувийн хэвш­­­лийн сургуулиудад ан­­хаарлаа хандуулах бол­жээ гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр УИХ-ын ги­шүүн асан Б.Эрдэнэбат та өөрийн харъяалалд байдаг сур­гуулиараа орж ямар асуудал үүсээд байгааг мэдэх хэрэгтэй байх. 

Тэгээд ч энэ бүх үйл явдал таниас гадуур хийгдэнэ гэ­дэг нь юу л бол. Ямартай ч эцсийн хариуцлагыг Эрэлээр овоглогдсон Б.Эрдэнбат гэж хүн хариуцна гэдгийг эцэг эхчүүд дайж байсан юм. 

Нэгэнт нөхцөл байдал ийм байхад хууль хянал­тынхан энэ сургуулийн их мөнгөний урсгал хаашаа орж байгааг шалгах нь зүйн хэрэг байх. 

Товчхондоо “Эрэл” дунд сургуулийг УМБГ-ын эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэм­цэх тасгаар шалгуулъя.

Үргэлжлэл бий...

Зураг