Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарна.
Хоёр өдөр дараалан амрахтай холбогдуулан ажлын өдрийг шилжүүлсэн шийдвэр гарах эсэх талаар иргэд асуусаар байгаа юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-нд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан.
Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н энэ жил арваннэгдүгээр сарын 27-нд эхэлж байгаа юм.
Энэ жил Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!