ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх татварын багц хуулиар ЖДҮчид, ААН-үүд хэр хэмжээний татвар төлөх вэ?

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэчлэгдсэн Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тэгвэл энэхүү татварын шинэчлэл нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх талаар Татварын ерөнхий газраас явуулсан “Татварын шинэчлэл” сургалт хэлэлцүүлгийн үеэр тайлбарласан юм. 

Тэр дундаа шинэ хууль жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх талаар тоймлон хүргэж байна. 

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын дүнгээс нэг хувиар албан татвар төлөх
  • Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын нэг хувиар татвар төлөх

Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах

Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 1.0-1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах
  • Жилийн 1.5-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлнө
 
Гэрэл зургийг MPA.mn

"Харин 25 хувийн татвар төлөх ААН-ийн жилийн орлогын босго 3.0 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж, 6.0 тэрбум төгрөг болгосон бөгөөд татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр дөрвөн жилийн хугацаанд шилжүүлэн тооцох буюу энэ хугацаанд төлж болох нь. Энэ нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийх, тайланд дарагдах асуудлаас чөлөөлж, бизнес нь өргөжиж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжийг олгож буй хэрэг" хэмээн Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлсэн юм.

2018 оны байдлаар бизнес регистрийн санд бүртгэлтэй 170,166 аж ахуйн нэгж байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 85,749 аж ахуйн нэгж байна.

Иймд Татварын шинэ хуулийн хүрээнд хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээний татвар төлөхөөр байгааг багцлан харуулъя. 

График 1. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн статистикаас харвал /Бичил, Борлуулалтын орлого: 300.0 сая төгрөг/

График 2. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн статистикаас харвал /Жижиг, Борлуулалтын орлого: 0.3-1.0 тэрбум төгрөг/

График 3. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн статистикаас харвал /Дунд, Борлуулалтын орлого: 1.0-2.5 тэрбум төгрөг/

Бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт болох гол хүчин зүйлүүдээс танилцуулбал. 

Татварын тайлангийн залруулга хийх боломж:

  • Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах  
  • Татвар төлөгчийн ирүүлсэн татварын тайлангийн тоон мэдээлэл зөрүүтэй, алдаатай байвал татвар төлөгчид эргэн мэдэгдэж, гурав хоногийн дотор залруулах боломжийг олгосон.

Татварын хөөн хэлэлцэх хугацаа:

  • Татварын хяналт шалгалт хийх, нөхөн ногдуулалтын акт гаргах, алданги торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг таван жил байсныг дөрвөн жил болгож бууруулсан.

Албан татвараас хасагдах зардал:

  • Хасагдах зардлыг зөвхөн жагсаалтаар хязгаарлахгүйгээр хасагдах зардлын тодорхой шалгуур тавьж өгснөөр бизнесийн үйл ажиллагаатай холбоотой одоо хасаж чадахгүй байгаа зардлуудыг хасах боломж олгосон.

Татварын өр төлөх хугацаа:

  • Татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг хоёр жил хүртэл сунгах боломжтой болсон.

Татварын хяналтын шалгалт:

  • Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд бус, эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд хийнэ

Татвар төлөгчийн ангиллыг дүрслэн харуулбал /зураг дээр дарж, томруулж үзэх боломжтой/

 

Хөрөнгө оруулалтыг дэмжиж хүрээнд:

  • Элэгдэл тооцох хугацааг 40 жилээс 25 жил болгон багасгасан.
  • Алдагдал шилжүүлэх хугацааг 2 жилээс 4 жил болгон уртасгасан
  • Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын хасалт хийх боломж олгосон

Экспортыг дэмжих тухайд:

  • Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасна

Алслагдсан орон нутагт татварын дэмжлэг үзүүлэх тухайд:

  • Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжийн төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувиар, 1,000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлнө.

Тодорхой салбарыг татварын бодлогоор дэмжсэн талаар:

  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50% хөнгөлнө.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.9.46.234] 2020/2/1
махны худалдаачид, 100 айлын худалдаачид, нарантуул лангууны худалдаачид,8 нэрийн дэлгуурийн, цайны газрынзан эд бугдийг компанийн нэрээр ажил уйлчилгээ явуулдаг болгооч ээ.
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.234] 2020/2/1
300000-1500000 хуртэл орлогод 10 хувь гэж бна сайн уншаач
0 | 0 Хариулах
ЗОЧИН [203.91.118.158] 2019/12/27
БАНКНУУДЫН ПОСООР АВДАГ 1%БОЛ ЁСТОЙ ШУЛАА ШҮҮ ТЭРЭНД ОРДОГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ТӨР ЗАСАГ ТАТВАРЫГ ЦЭГЦЭЛЖ БАГАСГААЧЭЭ ТАТВАР 1% БАЙХАД ПОСЫН ШИМТГЭЛ 1 Ч ГЭХ ШИГ
4 | 0 Хариулах
батмөнх [103.216.196.6] 2019/12/19
улам ядуу болгох хууль баталжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.15] 2019/11/29
50.0 сая хүртэлх орлоготой жижиг аж ахуйн нэгжүүд 1 хувиар татвар төлөх нь арай шудрага бус байна. 10,0 20,0 30,0 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд энэ дотор багтаад явна. Тэгээд жилдээ ашигий татвар 500,0 төгрөг. дээр нь НДШ төлөөд явахаар хүнд л тусч байна. Жижиг аж ахуйн нэгжийг шалгаж дарамтлах гээд юу ч хийлгэхгүй, тэгсэн мөртлөө томчуудын компанид хүрч чадахгүй намын боол болсон байцаагчид их байна. хэрээс хэтэрлээ. Дээрээс нь тэр газрууд нь хууль тогтоомж, захирамж энэ тэр гээд зөрчихгүй зүйл гэж үгүй тэгсэн мөртөө шийтгэл гэж үгүй. Дээр нь банкны хүүгийн дарамт. пос машинаас авдаг хувь,үнийн өсөлт, худалдан авах чадваргүй иргэд гээд л орон нутагт амьдрал хэцүү байна
0 | 1 Хариулах
Зочин [124.158.126.63] 2020/1/6
Жижигүүдэд сайн хууль болсон байхад, сайн уншаач. Эсвэл бүр огт татвар төлөхгүй явмаар байгаамуу? Тэгэж даварч болохгүй ээ
2 | 0 Хариулах
Зочин [124.158.126.63] 2020/1/6
ПОС-ын ард маш их код, тоног төхөөрөмж их хөдөлмөр, байнгын инженер гээд зардал байдаг юм. 1%-иар чинь таньтай л адил орлого олох гэж байгаа. Өөрт огт унацгүйгээр тэгэж их техник инженерийн зардал гаргаад таньд буян болох гэж ажилуулна гэж байхгүй ш дээ. Хорвоо ертөнц зөвхөн таны төлөө эргэдэггүй.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.126.63] 2020/1/6
Хүсэхгүй бол ПОС ашиглахаа больж бас болно шдээ, харин ПОС байхгүй гэвэл хэрэглэгчид уур нь хүрээд хаалга саваад л гараад явдаг юм даа. Аан тийм бас "Хаан банкын данснаас өөр данс байхгүй" гэвэл бас хүмүүсийн дургүй хүрдэг юм хаха, санхүүгийн олон технологийг ашиглаж сураа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.65] 2019/11/13
Мэргэжлийн хүн дарга болоогүйгээс бүх юмыг самарч бгаан
0 | 0 Хариулах
Зочин [109.169.23.76] 2019/11/19
харин ч сайн ажил хийгээд байгаан бишүү. Татвар хэзээ ийм байлаа. Хуучны дарга дүрдээ итгэсэн юмнуудаас лав дээр шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.122.210] 2019/11/12
жилд 50 саяын орлоготой бичил бизнес эрхлэгч 500,000 төгрөгийн татвар төлж байхад 50 сая төгрөгийн цалин авдаг хөдөлмөр эрхэлж байгаа иргэд НДШ 6,250,000₮ ХХОАТ-т 4,375,000₮ нийт 10,625,000 төгрөгийн татвар төлөх нь шудрага уу
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2019/11/11
ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР, НЭМҮҮ ӨРТӨГИЙН АЛБАН ТАТВАРТАА ШИНЭЧИЛЭЛ ХИЙЖ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ. АЖ АХУЙН НЭГЖИЙНХ БАГА БАЙДАГ ШҮҮ ДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.141] 2019/11/11
Хүмүүсээ, энэ 1 % -н татварыг төлөх бол гайгүй болж бна, ТА БҮГД банкны поссоор төлбөрөө авахдаа 1% -г үнийн дүнгээс өгдөгөө мэддэггүй юм уу, эниыг л болих хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин 100 [59.153.85.234] 2019/11/11
Та 1%-ийн шимтгэл төлөхгүйгээр яаж орлогоо хүмүүсээс авах гэж байгаа юм бэ? Бүх хүн бэлэн мөнгө хэрэглэхээ байсан гэдгийг та мэдэж байгаа? Банк таны наад ганц ПОС-ыг чинь тавих гэж хэдэн сая доллараар тоног төхөөрөмж, ажиллах хүч бэлдэж байгааг мэдэж байгаа юу? Битгий ийм харанхуй байл даа.
3 | 0 Хариулах
зочин [103.14.36.18] 2019/11/11
1хэн хувиар бэлэн мөнгөний бүх эрсдэлийг хааж байгаа гэдгийг мэддэггүй юм байхдаа.
3 | 0 Хариулах
Зочин [112.72.12.3] 2019/11/11
татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах? Буцаан өгөх юм бол шууд л 1 хувь гэж болохгүй юм уу? Хийх ажил олдохгүй байна уу?
1 | 1 Хариулах
Зочин [109.169.23.76] 2019/11/19
тэр нээх асуудал биш гэсээн
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.11] 2019/11/11
Яахаараа хувь хүний татварыг борлуулалтын орлогоос тооцдог байна??? 10 хувийг 1 хувь болголоо гэсэн чинь юу вэ? Аж ахуйн нэгж болохоор ашгаасаа?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.72.24] 2019/11/9
Орлогын татвар асуудал бишээ. Ашгаас татвар авч байгаа болхоор. Харин ч маш бага байна. Гол асуудал бол борлуулалт үнэ дээр нэмж авдаг НӨАТ-ын 10% хувь л хамгийн их гай болж байна. НӨАТ-с болж ААН-д борлуулалтаа ил болгож чадахгүй байна. Тэмээ гэхээр ямаа гээд энэ Сангийн яамны эргүүнүүд амьдрал мэдэхгүй, амьдралд хэрэгжихгүй хууль гаргах юмаа
7 | 1 Хариулах
Е-баримтаа бүрэн олгооч э [103.212.116.162] 2019/11/9
Е-баримтаа бүх компани, худалдаа, үйлчилгээний газруудаар олгуулаач ээ. Жишээ нь 100 айл, худалдааны төвийн лангуунууд, гадуур байгаа олон жижиг цайны газрууд нэг нь баримт өгдөггүй. Гэтэл энд маш их орлого орж байдаг. 100 айлынхан бол бүр аймаар шүү дээ, жилдээ 2-3 тэрбумын орлоготой. Эд нараас бүрэн авбал иргэдийнхээ амьдралыг өшөө дээш нь татах боломж үүснэ дээ.
14 | 1 Хариулах
Зочин [202.21.108.241] 2019/11/10
Үнэн. 100 айл, захууд хэзээ ибаримт өгдөг болох вэ? Хэзээ теди дээр зарж бга утасны лангуунууд татвар төлдөг болох вэ?
3 | 0 Хариулах
8 нэрийн дэлгуур [192.82.77.238] 2019/11/9
500-700мянгын орлоготой 8 нэрийн дэлгуур хэдийг толох болж бнаа хэлээд огооч?борлуулалтын орлогоос нь 10% НОАТ гэж лай бас бгаа биздээ сайхан тайлбарлаач хоо
5 | 12 Хариулах
Зочин [103.26.194.191] 2019/11/9
Wow realy
0 | 0 Хариулах
mijee [202.21.124.131] 2019/11/8
dajgui bolson gej bodoj bna
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.27] 2019/11/8
Юмны учир олохгүй шүүмжлэх дуртай гарууд их байх юм аа. Нягтлан хөлслөхгүй, зардал тооцож тооцоолол хийхгүй шууд борлуулалтын дүнгээс татвар төлнө гэж өөрөө хүсвэл хүсэлтийн дагуу хялбаршуулсан горимоор тайлан нь баталгаажиж болно гэсэн хууль батлагдаад удаж байна шүү
2 | 1 Хариулах
Зочин [124.158.79.14] 2019/11/8
нийт борлуулалтын орлогын дүнгээс 1 хувиар албан татвар төлөх Энэ одоо юу вэ?
4 | 0 Хариулах
Зочин [64.119.18.84] 2019/11/8
Юу вэ энэ чинь одоо. Тооцоо хийгээд үзвэл: 50 сая хүртэлх орлоготой гэрээ тэжээж буй хувь хүн жилд 30 сая төгрөг олоод борлуулалтын нийт орлогоос 1 хувийн татвар гэхээр 300'000₮ татварт өгөхнээ. 300 сая - 1,5 тэрбум - ын орлоготой аж ахуйн нэгж цэвэр ашиг нь 30 сая төгрөг гээд үүнээсээ 1 хувийн татвар төлөхөөр бас адилхан 300'000₮ - ний татвар төлөхнээ. Тэгээд ихэнх нь 50 хүртэлх сая төгрөгний бичил бн гэсэн бн. Хамгийн орлого багатай хэсэгтээ татварыг нь нэмсэн бн шүү дээ. Өмнө нь татварт ногдох ашгаас татвараа тооцдог бсан бол, одоо борлуулалтын орлогоос тооцсон бн. Энэ шударга явдал мөн үү. Энэ төр засаг нэг л бишээ. Ядуу нь улам өрийн дарамтанд орох нээ
18 | 5 Хариулах
Зочин [192.82.74.164] 2019/11/8
Tsever ashig gej neg ch ug bicheegui bainadaa.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.75] 2019/11/8
ААН чинь олон хүн цалинжуулж ндш-ээр татвар төлнө. Харин таны хувьд хувь хүн маань хүн цалинжуулахаас бага тул нийт борлуулалтын ашигаас татвар авж байгаа байх
0 | 4 Хариулах
Зочин [124.158.126.63] 2020/1/6
30сая олж байгаа хүн 300мянга татварт өгөхөд яах вээ дээ, хүн болгон тань шиг боломжийн амьдралтай биш. Харин ч хууль дажгүй болсон байна. 10 сая хүрэхгүй орлоготойчууд татварын дарамт их л байлаашд.
0 | 0 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [122.201.21.181] 2019/11/8
Ёооооох. Яааж үйл ажиллагаа явуулах юмбээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2019/11/8
Яацын зүгээр л байна шдээ
4 | 2 Хариулах
Зочин [66.91.135.130] 2019/11/9
Uvchtei umu haashaa um. Deerdej bhd davraad bgaarai
4 | 2 Хариулах
Зочин [64.119.18.84] 2019/11/8
Жилд 50 сая хүртэлх орлоготой бичил нь борлуулалтын орлогоос 1 хувь гэдэг чинь өгөх татвар нь нэмэгдсэн бн шдээ. Хамгийн орлого багатай нь бүр хэцүү болсон бн. Жилийн 300 сая - 1,5 тэрбумын орлоготойд бол тааламжтай болсон бн, татвар төлөх ашгаас 1 хувийн л татвар төлөх юм бн.
8 | 0 Хариулах
Зочин [139.5.219.26] 2019/11/11
Борлуулалтаа үнэн зөв гаргаад татвараа бага төлөө л гэсэн үг
4 | 0 Хариулах
Зочин [66.181.167.127] 2019/11/8
iim alia yum hiihee bolildoo. hend ch hurteelgui ajil. zugeer niigmiin daatgaliin shimtgel, NOAT geh met yumaa shiideldee ajilgui orkuudaa
7 | 0 Хариулах