Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Саруул” захын гадна талбайд махны өргөтгөсөн худалдаа гарч байна

Сүхбаатар дүүрэг
2019 оны 10 сарын 31
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой махны өргөтгөсөн худалдаа “Саруул” захын гадна талбайд гарчээ.

Энэхүү өргөтгөсөн худалдааг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн бирж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар, хүнс, хөдөө аж ахуйн газар, Дорноговь, Орхон, Дархан, Архангай аймгуудын мал эмнэлгийн газрууд болон махаа зарж борлуулахаар ирсэн малчид, иргэд хамтран зохион байгуулж байна.

Махны өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Иргэд та бүхэн шууд малчны хотноос ирсэн гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан мах авахыг хүсвэл Сүхбаатар дүүрэгт байрлах “Саруул” захад хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг зөвлөж байна.