Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумын төлөөлөл мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил талбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах аж.
Өргөтгөсөн худалдааг зохион байгуулагч Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд тус өргөтгөсөн худалдааны зорилго оршиж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!