• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

ikon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 264 дүгээр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. 

150 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн байгуулалтыг Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Глобал Пост” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэжээ.

Тус цэцэрлэгийн 6 бүлэгт 240 хүүхэд, 30 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд СХД-ийн 28 дугаар хороо цэцэрлэггүй хороо байсан бөгөөд цэцэрлэг нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 420 хүүхдээс 240 хүүхдийг хамруулан хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.52] 2019/10/30
тэгээд хүчин чадлаасаа 90 хүүхэд илүү авсан юм уж?
0 | 0 Хариулах