Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

У.Сувдсүрэн: Цахимаар 69,800 иргэнд газар олгосон ч дэд бүтэцгүйн улмаас эзэмших боломжгүй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /НГЗБА/-наас  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл иргэдэд зөвлөгөө өгч буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7-р зүйлд нийслэлд бүртгэлтэй иргэд 0.7 га буюу 700 метр квадрат хүртэл, Аймгийн төвд 0.35 га буюу 3,500 метр квадрат хүртэл, сумын төвд 0.5 га буюу 5,000 метр квадрат хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заасан байдаг.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн талаар иргэд мэдээлэл муу байна

 

НГЗБА-ны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 199,169 иргэнд газар өмчлүүлээд байна.

Энэ ажлыг зохион байгуулах болсон шалтгаан нь иргэд уг хуулийн талаар мэдээлэл муу байна. Тиймээс ч хуулийн хугацаа дуусах жил иргэд өргөдөл хүсэлт их өгч, ачаалал нэмэгддэг.

Дээрх хуульд 2008 онд өөрчлөлт орсноор өрх бүр биш, иргэнд бүрд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх болсон.

Ингэж өөрчлөгдсөнөөр гэр бүл дундаа нэг газартай бол өрийнхөө аль нэг гишүүнд хэлцлийн журмаар өгч, үлдсэн гишүүд нь тухайн газраас чөлөөлөгдөж, хуулийн хүрээнд нэг удаа өөрийн нэр дээр үнэгүй газар өмчлөх эрхтэй болсон гэсэн үг. 

Газар өмчлөл эрх нь Монгол Улсын иргэн бүрд нээлттэй учир нэр дээрээ орон сууцтай хүн газар өмчилж авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй.

Түүнээс гадна газрыг өмчлөх, ашиглах, эзэмших гэсэн харилцаа бий. Энэ харилцааны хамгийн дээд хэлбэр нь өмчлөх гэдгийг иргэд санах хэрэгтэй.

Газар өмчилж авна гэдэг нь тухайн хүний хувийн өмч болж захиран зарцуулах эрхтэй болно гэсэн үг.

Гэхдээ иргэдэд өмчлөх давуу эрх нь нээлттэй байна. Ямар нэг газрын зөрчилгүй буюу эзэмшиж авсан газартаа кадастрын зургийн дагуу хашаагаа барьсан тохиолдолд өмчлөх боломж бүрдэнэ.

Газрын тухай хуульд эзэмшиж авсан газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй бол тухайн газар эзэмших эрх хүчингүй болно гэсэн заалт бий. Гэхдээ энэ дагуу одоогоор иргэний эзэмшиж байгаа газрыг цуцалсан тохиолдол байхгүй.

Бид хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хуультай холбоотой гарын авлагыг хороогоор дамжуулан өрх бүрд хүргэж байгаагаас гадна хороодод ажиллаж, хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл өгч байна.

Энэ үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна" гэв.

Хуулийн дагуу нийслэлийн иргэд 21 аймагт газар өмчлөх эрх нь нээлттэй ч нийслэлд газрын нөөц байхгүй учраас орон нутгийн иргэд нийслэлд газар авах боломжгүй. Гэхдээ орон нутгийн иргэд шилжин ирж, бүртгэлтэй болсон тохиолдолд нийслэлд газар өмчлөх эрх нь нээгдэх аж.

2019 оны байдлаар 25,771 иргэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, 74,624 иргэн шинээр газар өмчлөх эрхээ нээлгэжээ.

Мөн цахимаар 69,800 иргэнд газар олгосон ч одоогоор яг тухайн газраа ашиглаж, эзэмшиж байгаа иргэн нэг ч байхгүй. Учир нь тухайн газруудад дэд бүтэц, ундны ус, зам харилцаа байхгүй учраас иргэд одоохондоо газраа эзэмших боломжгүй гэдгийг У.Сувдсүрэн онцолсон юм.

Газрын зөрчил арилгах ажлуудыг давхар гүйцэтгэж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

НГЗБА-ны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Газар эзэмших эрхтэй ч үйл ажиллагаа явуулахгүй удсан, орчноо бохирдуулсан, тухайн газрыг хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд харшлахаар ашигласан тохиолдолд эзэмших эрхийг цуцлах үйл ажиллагааг явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын хамтарсан тушаалаар эзэмшсэн газраа удаан хугацаанд ашиглаагүй бол эрхийг нь цуцлах арга хэмжээг авч байгаа.

Одоогоор "Найрамдал" зуслангийн ойролцоох 24 газрыг буюу 5.1 га газрын эрхийг цуцалж, тус зусланд буцаан олгож, үйл ажиллагааг нь өргөтгөх боломжийг хангасан.

Мөн газрын зөрчил арилгахтай холбоотой ажлуудыг давхар гүйцэтгэж байна. Эдгээр цуцалсан газрыг иргэдэд нээлттэй дуудлага худалдаагаар олгохоор төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө: