МУИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд МУИС-ийн профессорын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС-д хийгдэж буй судалгааны ажилд оролцуулах, зорилгоор “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд судалгааны тэтгэлгийг Монгол Улсад анх удаа олгохоор боллоо. “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлж шалгарсан эрдэмтэн хагас жилийн хугацаанд МУИС-ийн ахлах багшийн цалинтай тэнцэхүйц тэтгэлгийг сар бүр авах юм.
МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуульд пост-докторын судалгааны тэтгэлгийг дараах сэдвүүдээр зарлаж байна.
Пост-докторын үргэлжлэх хугацаа: 2019.12.01-2020.05.31
Бүрдүүлэх материал:
Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 8-ны 17.00 цаг
Материал хүлээн авах хаяг: МУИС-ийн хичээлийн 1-р байр 2 давхар, 206 тоот, Утас:77307730-1145
Сонирхсон эрдэмтэд https://www.num.edu.mn/filesnum/juram/Пост-докторын журам.pdf хаягаар мэдээлэл авна уу.
Ахисан түвшний сургуулийн бодлогын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!