• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Нур-Султанаас ногоон байгууламж, хот төлөвлөлтийн чиглэлээр туршлага судална

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын ерөнхий сайдын БНКазУ-д хийсэн айлчлалын үеэр "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах, дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хоёр улс “Соёлын өдрүүд”-ийг  зохион байгуулах гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Хоёр улсын нийслэл албан ёсоор ах, дүү хотууд боллоо. Энэ хүрээнд шинэ хот байгуулсан туршлага, хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ажиллах, туршлага судлах юм.

Улаанбаатар, Нур-Султан хотууд ижил төстэй нөхцлүүдтэй. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүд буюу цаг агаарын хувьд төстэй нөхцөлтэй учраас ногоон байгууламж, хот төлөвлөлтийн чиглэлээр туршлага судална. Нур-Султан хотын төлөвлөлтийг гадны мэргэжилтнүүдээр хийлгээд, нэг гаргасан төлөвлөгөөгөө яс барьснаар богино хугацаанд байгуулсан байна.

Уг хотыг байгуулах явцад хүйтэн газарт дулаан алдагдал багатай барилгыг хямд өртгөөр чанартай, хурдан барих технологи хөгжсөн нь бидэнд зайлшгүй судлах туршлага болсон байна" хэмээж байв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Ж.Токаевын санаачилгаар 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр нийслэл Астана хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилсөн. Нур-Султан хотын нийт газар нутгийн хэмжээ 797 км квадрат бөгөөд өнөөдрийн байдлаар нэг сая орчим хүн ам оршин сууж байна.

Нийслэл хот нь төмөр эдлэл, бетон, бетонон барилгын үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [107.77.161.35] 2019/10/14
Манай дарга нар туршлага судалж дуусах биш дээ....АНУ-ын туршлагаар бол бүх цэцэрлэгжүүлэлт,ойжуулалтын ажлыг хувийн компаниуд хийдэг юм байна...наадхаа зүгээр л мэргэжилийн хүмүүст нь даатгаад орхичихооч дээ
2 | 0 Хариулах
Зочин [107.77.161.35] 2019/10/14
Улаанбаатар хотын хот төлөвлөлт гэвэл танай намын М.Энхболдын газрын мафийн балгаар будаа болоод дууссаныг бид бүгд мэдэж байна шд.Гаднаас туршлага судлана энэ тэр гуцалгүй зүгээр л хийх ажлаа ном ёсоор нь хий л дээ....
1 | 1 Хариулах
Зочин [49.0.212.130] 2019/10/14
улаанбаатарын төвлөрлийг сааруулахад налайх, багануур, багахангай, зуунмод гм хотод ойрхон суурьшлын бүсүүдийг хөгжүүлмээр бн. уурхайгаас хамааралгүйгээр ажилтай орлоготой, байр орон сууц, нийтийн аж ахуй, үзвэр үйлчилгээ гээд бүх юмыг нь цогцоор нь төлөвлөж хөгжүүлмээр бн. одоо багануурын нүүрсийг хэрэглэхээ болихоор налайх шиг бас нэг балгас бий болох эрсдэл бий болж эхэлж бн шүү!
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.92] 2019/10/14
барилгын гадаад төрхөө уран барилгаар дотроо ухаалаг загвараар барьж дэлхийн моодыг монгол өөрчилж чадна
0 | 0 Хариулах
Zochin [122.201.31.158] 2019/10/14
Ochij gazar deer ni sudalna geed l buun buunuuruu tomililtoor nisne dee, urd hursh ruu hichneen ch yavav ur dun haana bna
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/10/14
hoorhii muu nazariig chad hiinguut nogoo bogs dolooj baisan garuudni nursultan nertei buh gazariin neriigni solih baihdaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.131] 2019/10/14
Хэрхэн Алматаас Астана руу нийслэлээ шилжүүлснийг судал. Тэгээд даруй Өлгий хотыг Монгол улсын нийслэл болгож хотоос 100,000 хүнийг Баян-Өлгий рүү нүүлгэ
0 | 4 Хариулах
Зочин [202.21.108.85] 2019/10/14
Эрэл компанид яах гэж бондын зээл өгсөн юм бэ? Улс барилгын захиалгаа өгвөл өрөө төлчихнө гээд байна лээ шдээ. Иргэд ч хямд байртай болно. Нэгдсэн бодлого гэж байна уу?
2 | 0 Хариулах
Guest [219.107.192.160] 2019/10/14
Ямар ч туршлагагүй хүнийг дарга болгоцон байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.19] 2019/10/14
Судлаад бай2.
3 | 0 Хариулах