Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин ирэх онд манай улсад айлчлахаар болсон

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалыг маш амжилттай боллоо хэмээн дүгнэж буйгаа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлсэн юм.

Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайдын айлчлалд Казахстаны талаас өндөр ач холбогдол өгч, айлчлалыг бэлтгэхэд болон зохион байгуулахад ихээхэн анхаарсныг хэлээд айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, харилцаагаа шинэ шатанд гаргах талаар хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсныг онцолсон юм.

"Ерөнхий сайдын урилгаар Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин манай улсад ирэх оны дөрөв юм уу тавдугаар сард айлчлахаар болсон. Ерөнхий сайдын айлчлалаас хойш нэг жилийн дотор буцаад манайд очно гэдэг бол харилцаандаа хэр их ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл юм.

Мөн Ерөнхий сайд Казахстаны Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт бараалхаж Монголд дахин айлчлахыг урьсан" хэмээн хэлэв.

Ерөнхий сайдын айлчлалын төгсгөлд БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин өөрийн биеэр нисэх буудлаас үдэж өгсөн юм.