• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны тал жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгоно

ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айчлалын үеэр Монгол, Казахстаны боловсролын салбарын хамтын ажиллагааны хоёр баримт бичигт гарын үсэг зурагдлаа.

Казахстаны талтай олон жилийн турш хийгдэж байсан яриа, хэлэлцээний үр дүнд “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нур-Султан хотноо байгууллаа.

Мөн 2008 онд байгуулсан хоёр улсын боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Казахстаны талаас манай улсад жил бүр 5 сургалтын тэтгэлэг олгож байсан бол дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг байгуулан Казахстаны талаас жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгож байхаар боллоо.

Боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр болон тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх тухай протоколд Монголын талыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр гарын үсэг зурсан болно.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.70.47] 2019/10/18
тархиа угаалгаж байгаан шинж
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.47] 2019/10/18
гуравдагч хөршийн соёл боловсролыг монголд хэт шүтэх нь хүлхидуулж байгаан шинж
0 | 0 Хариулах
Зочин [107.77.161.35] 2019/10/14
Манайхаан гэж хаанахын ч хамаагүй,ямар ч хамаагүй нэг дээд сургууль төгсөхийн өвчин,сургуулиа төгсөөд шууд л ажилгүйчүүдийн эгнээнд орно,нэг бол нутаг нуга,танил тал,нам эвсэл бараадаж байж нэг төсвийн газар шургаж конторын үхэр хулгана болно.
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/10/14
hasag ohiniig tenger haruulah geed buhel shonojingoo notsoldood chadaagui shuu
0 | 2 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/10/14
kazakhstanii bolovsrol sain yum baina za tegeed tiisheegee manai hasaguud yavj saihan surch bolovsrood eh bolson kazakhstan orondoo huvi nemree oruulaarai
0 | 2 Хариулах
Зочин [202.179.27.11] 2019/10/14
Назарбаев Их Сургууль нэртэй дэлхийн хэмжээний судалгааны их сургууль байгуулчихаад байгаа шүү дээ
1 | 2 Хариулах
Зочин [210.217.18.79] 2019/10/14
odoo mongolchuud kazakhiin 50 oyutang unegui surgah heregtei shd
1 | 0 Хариулах
Зочин [202.9.44.183] 2019/10/14
Энгийн байтугай Арын хаалгын хүүхдүүдэд ч хүрэлцэхгүй бага байна. УИХ-ын гишүүний 25 нь 1, 1 хүүхэд чихчихээр энгийн жинхэнэ чадвартай залуучуудад ямар ч боломж гарахгүй юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.210] 2019/10/14
Казак достарга рахмет
2 | 0 Хариулах
Зочин [112.72.12.3] 2019/10/14
Socialism islamism surahgeegui bol tiishee yugaa hiij yawahwe!
3 | 2 Хариулах
Зочин [66.181.161.115] 2019/10/14
Ih,ded surguuli suraagui nohor bnda...
1 | 2 Хариулах