Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Киргизийн тоглолт маргааш 16:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын шигшээ баг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд "F" хэсэгт таарсан билээ.

Өөрийн талбайд дөрвөн тоглолт хийх учиртай манай баг тамирчид одоогоор Мьянмар, Тажикстанын шигшээ багийг хүлээн авсан бол ээлжит тоглолтоо маргааш Киргизийн эсрэг хийх талаар өнөөдөр мэдээллээ. 

Тоглолт аравдугаар сарын 15-ны 16:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болох юм. 

Багууд өмнө нь 2017 онд учраа таарахад, 3:0-ийн харьцаатайгаар "Цагаан бүргэд" гэгддэг Киргизчүүд ялж байв. 

Урьдчилсан шатны өмнөх удаагийн тоглолтоо Монголын тамирчид Японы эсрэг хийсэн. Сайтама цэнгэлдэхэд болсон уг тоглолт 6:0 харьцаатайгаар талбайн эзэн багийн ялалтаар дууссан юм. Хариу тоглолт ирэх оны гуравдугаар сард Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болно.

Харин Киргизийн баг урьдчилсан шатны өмнөх удаагийн тоглолтоо Мьянмартай хийж, 7:0-ийн харьцаатайгаар өндөрлүүлжээ.

Монголын шигшээ багийн өмнөх тоглолтуудын дүн:

  • Монгол 1-0 Мьянмар /2019 оны есдүгээр сарын 5/
  • Монгол 0-1 Тажикстан /2019 оны есдүгээр сарын 10/
  • Япон 6-0 Монгол /2019 оны аравдугаар сарын 10/

Тоглолтын тасалбарын үнэ 10,000 төгрөг бөгөөд худалдаалах цэгүүд болон tikcet.mn-ээс авах боломжтой.