Монголын шигшээ баг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Мьянмарын багтай хийлээ.
Тоглолтын цор ганц гоолыг А.Нармандахын дамжуулалтаар А.Дөлгөөн 17 дахь минутад оруулж, шигшээ багаа ялалтад хөтөлсөн юм.
Манай улсын шигшээ баг өөрийн талбайдаа Мьянмарын багийг хоёр дахь удаагаа буулган авч байгаа нь энэ бөгөөд хоёр хожихдоо хаалгандаа гоол алдаагүй гэсэн сайн үзүүлэлттэй үлдлээ.
"Талын хөх чононууд" гэгддэг Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо есдүгээр сарын 10-ны 17:00 цагт талбайдаа Тажикистаны эсрэг хийх юм.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!