Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хориотой бодист багтсан станозолол, тренболон их хэмжээгээр илгээснийг илрүүлэн шалгаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Олон улсын хориотой бодисын жагсаалтад багтсан эм бэлдмэл их хэмжээгээр илгээснийг илрүүлжээ. 

Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 5-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр ирүүлсэн дайвар ачаанд станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Эдгээр эр бэлгийн дааврын бэлдмэл нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан, АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бэлдмэл юм. 

Энэ талаар мэдээлэлгүй иргэд, бодибилдинг, фитнессээр хичээллэгчид булчингийн массыг нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгах зорилгоор худалдан авч хэрэглэх нь урт хугацаандаа элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, зүрхний дутагдал, үргүйдэлд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоож, эмчийн заавар, жоргүй худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүн гэдгийг ГЕГ-ын Хар тамхины хяналтын албанаас анхаарууллаа.