ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зарлалаа. 

Уралдаан нь иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зургийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилготой аж.

Энэ талаар өнөөдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурийн ажлын албаны мэргэжилтэн Г.Хосбаяр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Түмэн-Од нар хэвлэлийн хурал хийлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурийн ажлын албаны мэргэжилтэн Г.Хосбаяр ““Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд Зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус оролцож болно.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд www.uda.ub.gov.mn сайтад байршуулан иргэд олон нийтээс санал авна” хэмээлээ.

Нийт шагналын сан: 20,000,000 /хорин сая/ төгрөг

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлсэн байна.

Уралдаанд оролцох материалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.

Хот байгуулалт, хөгжлийн газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 13 давхрын 1302 тоот/

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.122.43] 2019/10/4
Han-uul duuregt
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.23] 2019/10/4
Төв шуудан, Талбайн 4н уулзвар дээгүүр тойрог гүүрэн гарц хийе, гэрлэн дохио хүлээгээд мөнхөрлөө
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/10/4
Төмөр замыг Богд уулын урдуур явдаг болгоод төмөр замын даланг нь ашиглаад авто зам хийсэн хүн БААТАР болох байхдаа
3 | 1 Хариулах
Зочин [66.181.186.149] 2019/10/4
Auto zam nemj bariad tughirel arilahguee!! Niitiin teveriig l hogjuuleh heregtei
1 | 0 Хариулах