Гаалийн байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 67 зөрчил илрүүлжээ.
Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн есөн удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил илрүүлж улмаар 56.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Энэ хугацаанд таван удаагийн үйлдлээр 87.33 кг байгалиийн чулуу, мөн таван удаагийн үйлдлээр 320 кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!