НМХГ-аас ЕБС болон цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 21, 44, 48, 53, 79, 84, 110, 111, 120, 127,137, 142, Шинэ Монгол, Хууль сахиулах их сургуулийн лицей, Тэмүүжин өрлөг, Монтероза сургуулиудын орчимд хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан байна.
Шалгалтаар:
Зөрчлийг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 18 иргэнд 2.9 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, хаяг шошго, түргэн гэмтэж чанараа алдсан 17 нэрийн 606 ширхэг 504,500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн таван актаар хураан авч устгуулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн байна.
Иймд сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.
Эх сурвалж: НМХГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|