Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мэндбаяр: Аравдугаар сарын 1-н гэхэд халаалт бүрэн тавигдаж дуусна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Барилга хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагууд өнөөдөр "Нээлттэй өдөрлөг"-ийг Төв талбайд зохион байгуулж буй. 

Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгж, албан байгууллага болон орон сууцуудын халаалтыг хэзээ өгч дуусах талаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдлагын газрын дарга Ч.Мэндбаяраас тодрууллаа. 

Тэрбээр “Орон сууцны нийтийн аж ахуйг удирдах газар нь хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, гурван түгээх төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ сарын 15-ны байдлаар иргэдийг халуун, хүйтэн усаар хангах үйлчилгээ 98 хувьтай хийгдсэн. 

Өнөөдрийн байдлаар 100 гаруй сургууль, цэцэрлэг дулаан хангамжаар хангагдаагүй байна. Гэхдээ 40 сургууль, цэцэрлэгээс нь дулаанаа арван сарын 1-нээс авах хүсэлт ирүүлсэн. Харин үлдсэн нь нь засварын ажилтай холбоотойгоор хараахан дулаанаар хангагдаж амжаагүй байна.

Аравдугаар сарын 1-н гэхэд халаалт бүрэн тавигдаж дуусна” хэмээн ярисан юм.