• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Рэгдэл: Урамшууллын тогтолцоо нь гадагшаа гарсан чадварлаг эрдэмтдийг буцаан авчрах боломж гэж харж байгаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” энэ сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.

Анхдугаар их хурлын нээлтийн арга хэмжээ нэгдсэн хуралдааныг есдүгээр сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье” уриан дор Төрийн ордонд зохион байгуулах аж. Харин салбар хуралдаанууд есдүгээр сарын 26-ны өдөр

  • “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”
  • “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц"
  • “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт"
  • “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-ийн хурлын танхимд болно.

Мөн шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг есдүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны урд талын академич Ширэндэвийн нэрэмжит талбайд, 27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулахаар болжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл "Салбар хуралдаанаар Монголын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлого шийдвэр гаргахад шинжлэх ухааны судалгаа шнжилгээнд суурилах, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны  оновчтой, хүртээмжтэй дэд бүтэц бий болгох,  тэдгээрт ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ажилтны ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төр-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бэхжүүлэх зэрэг шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэнэ.

Анхаарал татах бас нэг асуудал бол оюуны хөдөлмөр хийж цаг наргүй ажилладаг, дэлхийд үнэлэгддэг эрдэмтдээ урамшуулах тогтолцооны талаар юм. Энэ тогтолцоо бий болвол гадагшаа гараад явчихсан, өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр мэргэшсэн эрдэмтдээ буцаан авчрах боломж нээгдэнэ гэж харж байгаа" хэмээн ярилаа.  

Шилдэг судлаачдыг урамшуулах тогтолцоог бий болгох талаар тогтоолын төсөл боловсруулагдаж байгаа талаар БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат хэлж байв.

ВИДЕО:

Уг их хуралд шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий нийт 800 төлөөлөгч оролцох юм.

Анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацид хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэгдэх юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.26.194.212] 2019/10/21
кинон дээр гардаг шиг зүйл бодит амьдрал дээр болох боломжтойг эрдэмтэд батална
0 | 0 Хариулах
Судлаач [103.229.122.106] 2019/9/28
ШУА нь сөнөсөн байгууллага. Удирдлага нь зөнөсөн хөгшид. Хөгшин толгойгоор дүүрсэн, хөгцөрсөн Академи ШУ-д хэрэггүй дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/9/28
Мастер, докор, пост док гээд бүтэц байгаа биддээ. Энэ хүмүүст олон улсын түвшний тэтгэлэг өгөөд, бүтэн цагаар ажиллуулах ёстой ш дээ. Тэрнээс биш ажлынхаа хажуугаар хэдэн ном хуулж, хахууль өгч мастер доктор болдог манай тогтолцоо биш шүү. Гэхдээ ШУ-ны түвшинг дэлхийн түвшинд аваачихын тулд мастер, доктор сургалтад ОУ-ын нэр хүндтэй салбар салбарын доктор, проф-уудыг урьж ажиллуулах нь зүйтэй. Нэгэнт гадаадад аль хэдийнэ хөгжсөн юмыг шинээр дахиж нээх гээгүй бол ОУ-ын туршлагаас суралцана уу. Wheel is already invented.
1 | 0 Хариулах
Зочин [5.180.77.245] 2019/9/27
Бүх судлаачиддаа баяр хүргэе!
1 | 0 Хариулах
зочин [103.14.38.144] 2019/9/27
шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал өнөөдөр төрийн ордонд хуралдаж байна. МУ-ын Ерөнхийлөгч Хүрэлсүх,ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт маш их баярлаж байгаагаа илэрхийлье,Ингээд Шинжлэх ухаанд зүтгэж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд,одоо хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа бүх эрдэмтэн мэргэд,түүний гэр бүл ,үр сад, тэтгэвэрт байгаа сайхан эрдэмтэддээ энэ их баярын халуун мэнд хүргэж эрдмийн амаргүй ажил амжилтаар дүүрэн,эрүүл энх, аз жаргалаар цалгиж,эрдэм номын хур бууж явахын елзийтэй ерөөлийг өргөе,ХХТХ-ийн ЭШТА Ж.Т
0 | 0 Хариулах
Зочин [5.180.77.245] 2019/9/27
Тунсаг эгч ээ, Батсүрэн гуай та 2 одоо тэтгэвэртээ гар аа, ургамлын химийг сөнөөгөөд дууслаа шт! Бүх олигтой залуус нь залхаад гараад яваад өгсөн, ойлгож байна уу?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.209] 2019/9/26
Kopernik gazarzuich hun baisan
0 | 0 Хариулах
ШУА-улс төржиж, бүхий л [103.14.38.137] 2019/9/25
Далд хуйвалдаанаар Рэгдэл ерөнхийлөгч болоод дараа нь албан тушаалын наймаа, тохиролцоо нь ил, цагаандаа гарч маш их хууль, журам зөрчин хүмүүсийг хяхан шахаж зайлуулж эхэлсэн. Өөрсдийн тойрон хүрээлэлтэй болж, бага чуулгандаа, яам, МУИС-д бүлэглэл бий болсон. Яг жинхэнэ эрдэм шинжилгээний ажилтан доктор, удирдлагад байсан хүмүүс нь аргаггүйд юм хэлэлгүй гарчихдаг юм билээ. ШУА, зарим хүрээлэн утгаа алдсан.Бөөн дарангуйлал, далд дарамт, шахалт их болж хэцүү болсон.
1 | 0 Хариулах
zochin [182.160.1.139] 2019/9/24
Mongoloos busad ulsaas oyunii shine buteel shinjleh uhaanii neeltuud iheer garah yum. Uunii gol hudulguh huch ni edgeer buteeluud uls orond ni heregtei uguig ni magadaldag expertuud shinjeechid ni hariutslagatai sudalj magadlan batlamjildag sistemtei baidag.Negent batlamjilsan bol hurungu mungiig ni saadgui shiiddeg yum bilee.Manaih shig mergejliin bish banknii humuuseer shiidver garguuldaggui yum bilee.
0 | 0 Хариулах
Барон [66.181.176.244] 2019/9/24
Шинжлэх ухаан хэрэгтэй нь үнэн. Нийгэмд бодит зүйл бүтээдэг ШУА хэрэгтэй. Зөнөг,тэнэгүүдээр дүүрсэн одоогийн ШУА гэдэг хөгжлийн чөдөр тушааг яаралтай татан буулга. Татварын мөнгө хайран байна. 1500 хоолны сав байгаа гэнэ. Одоо больж үз.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.56] 2019/9/24
ШУАкадемийг тарааж тэнд сургуулиудад байсан академич нэртэй хамуурсан толгойтой юмнуудыг тэтгэвэрт гаргах арай залууг лаборантаар ажиллуулж болох юм.
1 | 0 Хариулах
Жаргалсайхан Л [103.212.116.18] 2019/9/24
2017 онд бөөнөөр нь тэтгэвэрт гаргаж халсан эрдэмдээ эргүүлж ажиллуулбал мөн ч их нөөц чадвар мэдлэг туршлага байгаа даа. Оюун ухаан тэтгэвэрт гардаггүй гэдгийг манай улсаас бусад бүх улсын ШУА~иас харж болно доо.
0 | 3 Хариулах
Зочин [130.225.98.207] 2019/9/24
Хүний сурч мэдэж авсан зүйл хэдэн настайгаас үл хамаарч үнэ цэнэтэй байх нь аргагүй. ГЭХДЭЭ, ажлын чадвар гэж юм байна! Өрөө тасалгаа бөглөж, хүмүүсийн ажиллах сурах боломжыг гацааж суудаг ахмар судлаач нар олонх байдаг. Ингэж гасалж суухын оронд чансаатай хэдэн шавь бэлдчихээд нэртэй төртэй тэтгэвэртээ суувал илүү дээр шүү! 2017 онд халагдсан хүмүүс дотор олигтой юм юу ч байхгүй, баталгаатай хэлье!
5 | 0 Хариулах
зочин [66.181.191.96] 2019/9/23
Цэргийн эрдэмтэдийг үргэлж хавчиж ад үзэж ирсэн. БХЭШХ байгуулагдаад 40 жил өнгөрөхөд 1 ч цэргийн ухааны академич төрүүлээгүй, бүгдээрээ хуйвалдаж саналыг нь унагаадаг байгууллага, ялзарсан. Эрс өөрчилж одоо байгааг нь бүгдийг нь солих шаардлагатай
1 | 0 Хариулах
irgen [202.9.45.33] 2019/9/23
ШУА-д олигтой амьтан байхгүй. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, зайлцгаа.
6 | 0 Хариулах
Судлаач... [139.5.219.155] 2019/9/23
Сургууль төгсөөд ирнэ цалин багийг мэдээж байгаа ч ажилдаа орох гэхээр ажилд нь буцааж авахгүй. Ажил хийхийн тулд төсөл дэвшүүлэхээр хэзээ ч дэмжигдэхгүй, дэмжихгүй, ямар шалгаруулалтаар авдаг нь тодорхой бус, ЗА нэг төсөл авлаа гэхээр асар олон үе шат гэрээ, засвар сүүлдээ анх ямар төсөл дэвшүүлснээ мартах дөхнө, Төслийнхөө мөнгийг чадан ядан, гадаад харилцаатай судлаачдаас дэмжлэг авч байх дуусгахаар EBARIMT баримт баримт цуглуулна. за тайлангаа салбарын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлээд аваад ирэхээр огт мэргэжлийн бус яамны хурал дээр улалзаж улалзаж хамгаалаад эцсийн мөчид ШУТС санхүүчийн аманд орж буцаалгаж буцаалгаж дуусна даа ийм л байна.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.24.56] 2019/9/24
яамны хурал гэж ёстой нэг балай хог шааранд орж үзэж билээ. муис-н багшанцар гэсэн байх бохь шалир шалир гэсэн дурак байж билээ... ой гутсан
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.103] 2019/9/23
Судалгаа хийх нөхцөлийг нь ханга. Судлаач хүн судалгаанаасаа урам зориг авдаг юм. Хийсэн юмыг нь үнэлж, цаашаагаа хэрэгжүүлэхгүй болохоор сэтгэл байлаа ч хэн үлдэх юм?.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.103] 2019/9/23
Бас тэдний бусдыгаа бодож хийсэн зүйлийг олигархууд хувийн сонирхолдоо ашиглах гэж санасны хэрэггүй. Хийсэн тооцоолсон дээр нь хөрөнгө нэмж идэж болохгүй. Төлөвлөгөөгөө өөрчилж төсвөө тана гэх хэрэггүй. Өөрсдийн хүнээ дэмжихгүй яг улс орноо гэж бодсон цагт л тэд ирнэ дээ. Ажил гэж сайн үйлийн аян биш учраас, хүнд сурталыг ганц хүн яаж ч чадахгүй учраас, үнэхээр шахагдаж, үнэлэгдэхгүй байгаа учраас тэд явж байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.103] 2019/9/23
Хүнээр худлаа судалгаа хийлгэх гэдгээ болих хэрэгтэй бас
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.103] 2019/9/23
Гайгүй юм хийе гэвэл хувийн хэвшилд л хүчээ зориулах байхдаа. Шууд улсдаа зүтгэе гэвэл бүтэхгүй. Багш болохоос өөр аргагүй.
0 | 0 Хариулах
иргэн [64.119.17.1] 2019/9/23
Мэдлэг, чадвар тэтгэвэрт гардаггүй юм. Сүүлийн 30 жил залуучууд энэ улсыг удирдаад ямар болгосныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Шинжлэх ухаанд залуучууд жулдана.
1 | 4 Хариулах
Зочин [130.225.98.207] 2019/9/24
Aливаа ШУ байгууллагын гол хөдөлгөх хүч нь залуучууд, тэр тусмаа магистр докторын оюутнууд байдаг нь дэлхийн аль ч газрын ёс. Монгол шиг бүгд байнгын орон тоотой ЭША-тай газар бараг үгүй. Ажлын чадваргүй, хөгшин залуу аль аль залхууг халж болдоггүй учраас л насаараа өрөө тасалгаа бөглөж, амьтан хүний мэдрэл барж явдаг хөгшин гарууд л өөрсдийгөө "эрдэм мэдлэг тэтгэвэрт гардаггүй" гм хэлж суудаг юм. Ер нь одоогийн ахмадууд гэдэг нь 70-80-90ээд оны залуу судлаач нар бөгөөд ажил хийхдээ дандаа худал хуурмаг юм хийнэ, удаан, залхуу, өөрсдийгөө хөгжүүлдэггүй, ганц урдаа барих юм нь нас л байгаа юм. Эд нарыг шинэ үеийн залхуучуудтай хамт халж орхивол бас л өөр болно доо.
2 | 0 Хариулах
судлаач [130.225.98.207] 2019/9/23
Би баруунд ажилдаг судлаач. Монголд ч ажиллаж байсан. Монголд ажиллахад 1.Судалгааны ажил хийх нөхцөл үгүй. 2.ЭМ, НД муу, байхгүйтэй адил 3.Орчны бохирдол 4. Хүүхдийн сургууль, цэцэрлэг 5.Цалин зүгээр бага биш 10-20 дахин бага 6. ШУ, дээд боловсролын салбар хамгийн шоовдор-бүүр үзэн яддаг (дээрхи комментуудыг л хар!)
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.137] 2019/9/23
Odoo tegeed gadaadad surahad tusvuus mungu zartsuulna. Ireech gej dahij tusvuus mungu uguh hereg uu?
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2019/9/23
Oyutnuudaa, gadaad ulsdaa l uldej uz.. mongold irj daramt, eruul sogtuu, has temdeg zuusen, ohid ni gej neg har yumnaas neg yum olchihson single eejuud, niigem ni gej odor honogoo baraj, zugeer l tohioldloor urjij bui niigem shuu.. Bitgi end ir
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.227] 2019/9/23
одоо зүгээр л энэ ШУ доктор академич нтр гэсэн дотоодын балай системүүдээ устгаад баруунд төгсөөд ирсэн хэдэн хмстээ эрх мэдлийг өгөөд үз. соц .еийн өвөө нараас юу гарахав дээ угаасаа. бас бүх салбарын төлөөлөөл бх хэрэггүй, монголд хийж болж бгаа хэдхэн салбартаа л төвлөр.
4 | 1 Хариулах
zochin [59.153.115.202] 2019/9/23
harj baigaa gej uund ork heleer yarina ve.
1 | 0 Хариулах
asd [202.21.108.207] 2019/9/23
татан буулгах цаг нь болсон. Хичнээн улсын мөнгө идэж ууж, ямар ч олигтой санаа шийдэл гаргахгүй, судалгаа хийхгүй юм байгууллага хэнд ч хэрэггүй
3 | 0 Хариулах
Зочин [202.21.109.49] 2019/9/23
дуу шум нь тааруухан юмаа чааваас
1 | 0 Хариулах
Хаха [175.197.37.107] 2019/9/23
Эрдэмтэд мар ч сайхан санаа санаачлага гаргаад явж явж дээд гурван боловсролгүй харанхуй дээр очоод замхрана. Мэдлэгийхээ цараанд таарах цэмэнт хөшөө цутгахдаа хамаг байдгаа цацна шд динэг улс төрчид маанаг 3
3 | 0 Хариулах
Болдоо [202.21.109.49] 2019/9/23
Монголд байхын давуу тал: 1. Олон янзын нийгмийн харилцаанд орно 2. Олон юм хийж өөрийгөө хөгжүүлэх боломжтой, бизнесс хийх боломжтой 3. Хөдөө дуртай газраа аялна, хонож болно 4. Үе үе архидаж болно 5. Папер гаргах дарамт бага 6. Үйлчилгээ хямд 7. Сайхан амттай хямд мах ногоо
3 | 3 Хариулах
Болдоо [202.21.109.49] 2019/9/23
Монголд байхын сул тал: 1. Эрүүл аюулгүй орчин бүрдээгүй 2. Эрүүл мэндийн үйлчилгээ муу 3. Түгжрэл 4. Утаа 5. Монголчуудын атаархал 6. Цалин бага 7. Судалгааны арга зүйн хоцрогдол
5 | 0 Хариулах
Зочин [202.179.24.73] 2019/9/23
Зөвхөн мөнгөний төлөө ирж ажиллана гэж байдаггүй юм. Амьдрах орчин, ажиллах нөхцөл, хамт олон гээд олон хүчин зүйл байна. Гадаадад төгсөөд ирсэн нэгнийг монголд ажилладагууд нь маш их атаархаж хүлээж авдаг шүү. Тийм атаа жөтөө, хэл аман дунд хэн ажиллахав дээ. Гадаадад л байсан нь дээр!
14 | 0 Хариулах
Зочин [202.9.42.169] 2019/9/23
ёстой яг үнэн яг ийм байдаг зайлахаас өөр замгүй
8 | 0 Хариулах
Зочин [64.119.19.108] 2019/9/23
одоо энэ гараас нь юм гарахаа байсан овоо нараа суулгаад 40 орчим насны хүмүүсийг зүтгүүлээд үз
6 | 0 Хариулах