ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Үржүүлгийн 5-6 настай суулгацыг 20 мянган төгрөгөөр авдаггүй дарга ойгоос авчирсан модыг 380 мянгаар авч тарьдаг"

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс жилд дунджаар 700-800 мянган куб метр мод ойгоос бэлтгэж байгаагийн 20-30 хувийг үйлдвэрлэлд үлдсэн 70 гаруй хувийг түлээнд ашиглаж байна.

"Ойн ашиглалттай холбоотойгоор хууль бус мод бэлтгэлийн асуудал яригддаг. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлийн бодлого, ойн ангиудын идэвхтэй оролцооны үр дүнд хууль бус мод бэлтгэл жилээс жилд буурч байгаа бөгөөд 2020 он гэхэд таслан зогсоох зорилт тавин ажиллаж байна хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбат танилцууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр эхэлсэн ойн анги, ойн нэгжийн нэгдсэн зөвлөгөөнд 21 аймгийн төлөөлөл оролцож, хууль бус мод бэлтгэл болон ойн хөнөөлт шавж, ой ашиглалт, ойн дагалдах баялаг, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх, ойн нөөц зэрэг сэдвүүдээр бие биенээсээ туршлага судалж байгаа юм.

"Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд хүн хүч хүрэлцдэггүй"

Ойн ангиудын хувьд талбай тусгаарлалт, ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, мод үржүүлэг болон хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгонд байрлах сум дундын ойн ангийн дарга М.Нямжаргал "Манай ойн анги Хангал, Сэлэнгэ сумын нийт 500 мянган га ойн санг хариуцан ажилладаг. Ойн ангийн хувьд дөрвүүлээ үүн дээрээ зургаан байгаль хамгаалагч ажиллаж байгаа учраас хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд хүн хүчний хувьд хүрэлцдэггүй. Талбайн тусгаарлалт хийгээд ААН, ойн нөхөрлөлүүдэд хариуцуулсан талбайгаас хууль бус мод бэлтгэл хийх тохиолдол бараг байхгүй. Харин талбайн тусгаарлалт хийгээгүй газраас хууль бусаар мод бэлтгэдэг.

Орон нутгийн уугуул иргэдийн хувьд хууль бусаар мод бэлтгэх нь харьцангуй бага. Ер нь байгалиа, ойгоо хамгаалах хандлагатай. Булган аймгийн хувьд хажууханд нь 100 мянган хүн амтай Эрдэнэт хот байгаа, түлшинд мод хэрэглэх нь зайлшгүй учраас хууль бусаар мод бэлтгэх шалтгаан болоод байдаг" хэмээн ярив.

"Дарга нар мод ургахыг тэвчээртэй хүлээх бус түр хугацаанд сайхан харагдах ногоон байгууламжид төсвийн мөнгийг зарцуулж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Зөвлөгөөний үеэр ойн нөхөн сэргээлтийг хийх чиглэлээр ямар бодлого баримталж байгааг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнгээс тодруулсан юм.

- Ойгоос мод бэлтгэх, дагалдах баялагийг авч ашиглах нь ойг цэвэрлэх, нөхөн сэргээх бодлого уялдаж явдаг байх. Та энэ талаар тодруулж хэлж өгөөч?

- Ойн аж ахуйн арга хэмжээ нэлээн өргөн цар хүрээг хамарна. Хөгширсөн, доройтсон ойг цэвэрлэх арга хэмжээний хүрээнд ойгоос үйлдвэрлэлийн болон хэрэглээний зорилгоор мод бэлтгэдэг. Энэ ажил шууд нөхөн сэргээлтээр үргэлжлэх ёстой.

Ойн салбарт мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд 100 метр куб мод бэлтгэл тутамд 3 га газрыг ойжуулах үндсэн шаардлага байдаг.

Ойн сангийн судалгаа тооллогын үр дүнд Монгол орны ойн санг үндсэндээ хөгширсөн ой гэж үзсэн. Энэ нь тодорхой хэмжээний ашиглалт явуулах шаардлагатай болгож байгаа юм.

Байгалийн ой урт хугацааны туршид хөгшрөхөөс гадна хүний хүчин зүйл, гэнэтийн шалтгаан/түймэр/-аас үүдэлтэйгээр доройтдог учраас жилд хэчнээн хэмжээний талбайг хамрахыг тооцоолох боломжгүй. Тиймээс мод бэлтгэлийн дараах нөхөн сэргээлтээс гадна ой байгаагүй газар мод тариалах ойжуулалт хийх, хүн амын нягтаршил ихтэй суурин газруудад ногоон байгууламж бий болгох ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн модны суулгацын тариалалтыг дэмжих бодлого хэрэгжүүлэх ёстой.

- Суурин газарт ногоон байгууламж бий болгох, тарьц суулгацын тариалалтыг дэмжих ажлыг дэмжих ёстой гэлээ. Улаанбаатарт ойгоос авчирсан том модыг суулгах, импортоор суулгаж оруулж ирэн ногоон байгууламж бий болгох ажлууд хийгдэж байна. Энэ нь дотоодод тариалсан модны суулгац хүрэлцээгүйтэй холбоотой гэж ойлгож болох уу?

- Ойн сан бүхий аймгуудад ойгоо нөхөн сэргээх зорилгоор мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлж байна. Харин хотын ногоон байгууламжийг бий болгоход суулгацын хүрэлцээ хангалттай биш байгаа.

Ашиг хонжоо харсан гэж болохоор хууль бус үйлдэл бол байгалийн ойгоос авчирсан модыг суурин газрын ногоон байгууламжид ашиглаж байгаа байдал юм. Ойн тухай хуульд Байгалийн ойгоос зулзган модыг холбогдох байгууллагын зөвшөөрлөөр авч болно гэж заасан байгаа. Зулзган мод гэдэг нь 1-10 настай, 1 метр орчим өндөртэй модыг хэлдэг.

1997 оноос эхлэн суурин газрын ногоон байгууламжид байгалийн ойгоос  авчирсан модыг ашиглаж эхэлсэн байдаг. Ингээд эргээд өнгөрсөн хугацаанд гарсан үр дүнг харахад маш хангалтгүй байгаа. Эрдэм шинжилгээний байгууллагууд, хамтарсан ажлын хэсгүүд ч удаа дараа байгалийн ойгоос том хэмжээний модыг авч суурин газарт суулгах нь зохимжгүй гэдгийг мэдэгдсээр ирсэн. Шинжлэх ухааны үндэслэл багатай, хуулиар хориотой энэ үйл ажиллагааг дэмжихгүй баймаар байна.

Мод үржүүлгийн ажил 20 жил эрхэлсэн хүн 5-6 жил ургуулсан суулгацаа 20,000 төгрөгөөр зарах гэхээр төр авдаггүй хэр нь байгалийн ойгоос мод авчирч худалддаг компаниас 380,000 төгрөгөөр аваад суулгадаг. Муухайгаар хэлэхэд дарга нар мод ургахыг тэвчээртэй хүлээх бус өөрөө дарга байгаа үедээ л сайхан харагдах ногоон байгууламжид төсвийн мөнгийг зарцуулж байна.

Импортын, ялангуяа БНХАУ-аас оруулж ирж байгаа моднуудад маш их бордоо хэрэглэж, био массыг нь нэмэгдүүлсэн байдаг учраас экологийн үйлчлэл бага үзүүлж байна гэх шүүмжлэл бас гардаг. Түүнчлэн импортын модноос ойн өвчлөл үүсэх эрсдэл байсаар байна.

- Ойгүй газарт шинээр мод тарих, ой бий болгох ажил хэр үр дүнтэй, ямар хэмжээний зардал шаардаж байгаа вэ?

- БОАЖЯ-ны зүгээс аймаг бүрт 3 га газрыг ойжуулах ажлыг "Ногоон пасспорт" аянтай уялдуулан сурагчидтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ нь хүүхдүүдэд мод болон ойн талаар мэдлэг мэдээлэл олгох, ойн санг нэмэгдүүлэхэд үүрэг оролцоотой болгох эерэг үр дүнтэй гэж үзэж байгаа.

Сангийн яамнаас 1 га газрыг ойжуулахад зардлын норматив 2 сая төгрөг байхаар тогтоосон. Гэтэл бодит байдал дээр энэ зардал хаанаа ч хүрдэггүй. Бидний хийсэн судалгаагаар 1 га газрыг ойжуулахад 7.6 сая төгрөг шаардлагатай нь харагдаж байгаа.

Дээр дурдсанчлан ойжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд тарьц суулгацын хүрэлцээ дутмаг байх судалгааг хийсэн учраас томоохон хэмжээний үржүүлгийн газрыг бий болгох ажилд олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтрахаар бэлтгэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баагий [139.5.216.27] 2024/4/18
Ойн бодлого ярьна уу гэхээс хийсэн ажил огт алга Гадаадын ойг бишгүй л харж явлаа.Хог хаягдал огт үгүй.Манай доктор мэргэжилтнүүд ой цэвэрлэхийг хорьно.Том том мод унаанги нийслэл орчмын уулаар дүүрэн. Авч ашиглаж болохгүй хөрсөндөө шингэж тэжээл болно гэж тэнэгтэнэ.Хэдэн зуун жилд ч ялзмаг болж хөрсөнд шингэхгүй. Нийслэлчүүд өвөл түлээ байхгүй хаймраар гал ноцоогоод бөөн хор.Байгаагаа ашиглаж чадахгүй том том юм ярьна. Мод чинь хаанч ургадаг эд.Байшингийн дээвэр дээр үр нь унаж ургаад 1м болчихсон байгааг юу гэхэв. Ой сийрэгжүүлдэг тухай огт мэдэхгүй Нягт ургаад 20-30 м өндөр мөртлөө дм нь 20 30 см байгааг тайлбарла. Сийрэг байвал тэжээл булаалдахгүй, нар үзнэ, гал түймэр дамжих нь бага олон сай тал байдаг.
0 | 0 Хариулах
Болд [67.181.242.30] 2019/9/20
Үнэхээр ийм нүд улаан мөнгө цагаан дарга байдаг бол АТГ шалгаж, зохих ялыг нь асуугаач
1 | 0 Хариулах
Болд [67.181.242.30] 2019/9/20
Манайд одоо болтол энэ талаар нэгдсэн нэг бодлого байддагүйд үнэхээр гайхаж харамсаж байна. Арай ч дээ. Дээрээсээ дороо хүртэл энд тэндгүй хурал цугаан хийгээд л байдаг юм билээ . Зөвхөн энэ асуудлаа эрдэмтэн докторуудтайгаа (бүртгэлээр маш олон тооны ) зөвлөлдөж нэг бодлого шийдвэр гаргаад ажиллаж чадахгүй үхсэнээ хийдэг дарга нар вэ. Зайлаач
0 | 0 Хариулах
zochin [202.131.225.197] 2019/9/20
Bolioch ee, luivarchid aa. Hotoor duuren uhej baigaa mod
0 | 0 Хариулах
a [49.98.211.116] 2019/9/20
a
0 | 0 Хариулах
Zochin [183.198.23.186] 2019/9/19
Iim darga naraa zailuulaach ew
2 | 0 Хариулах
Зочин [202.9.44.174] 2019/9/19
harah tsarainii almas shig humuus gendee bdg biz
0 | 0 Хариулах
зочин [103.229.123.67] 2019/9/19
их мөнгө зарлагадаж чавчаа хийдэг улс даа дарга нэртэй хулгайчууд, гантөмөр манлайлж байгаа
2 | 0 Хариулах
Зочин [202.21.111.20] 2019/9/19
ДАРГА нь тодорхой ш дээ. Хотын менежер Гантөмөр
6 | 0 Хариулах
Зочин [202.179.31.58] 2019/9/19
Ойгоос мод авчруулж ааваад буй дарга нарынхаа нэрийг цагДААД ӨГӨӨЧ
2 | 0 Хариулах
Зочин [103.14.38.136] 2019/9/20
Ойгоос аваагүй дээ, энэ урдаас л импортолж байгаа, ойгоос мод авчирч ажил, зарлага гаргах тэнэг хүн байхгүй биз дээ. Харин урдаас яааж хилээр оруулдаг юм бол гэдэг л сонин байна. Хил гаалийнхан цуг цавчдаг юм болов уу.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.2.138] 2019/9/20
Uhaand n uhna ishig uhsen hun gj chamaig l heleh bh daa
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.58] 2019/9/19
Ямар тэнэг н. ойгоос мод авах вэ? тэнэг л хүн авна!
4 | 0 Хариулах
Зочин [202.131.227.178] 2019/9/19
манай дарга нарууд тэнэг л хүн
0 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2019/9/19
Gantumur geed neg saihan modni hulgaich bnaa tsaana chini, baahan nars oigoos hulgailj avchiraad tarisan, neg uhvel ajillaa ugnu geed bsan, kk, barag buh mod ni uhsen bhuu, kk, ichij uhmeeruud...
2 | 0 Хариулах