Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг сургуулиудад 20-100% тэтгэлэгтэй суралцах боломж

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжих гол хүч бол залуу үе маань дэлхийн боловсролыг эзэмших явдал гэдэг нь маргаангүй асуудал. Ойрын 5-10 жилийн дараа  дэлхийд маш олон хүний хөдөлмөрөөр хийж бүтээж байсан үнэ цэнийг Хиймэл оюун ухаан орлож олон ажлын байр, мэргэжил дахин загварчилагдан, өөр ажлын байр, өөр шинэ мэргэжлийн хэрэгцээ шаардлага үүсэх шинэ үе ирж буйг дэлхий даяар аж үйлдвэрийн 4 дэх хувьсал хэмээн нэрийдэн ярих болсон. Маш олон залуусыг ирээдүйн энэ өөрчлөлтөд бэлдэн дэлхийтэй хөл нийлэн ажиллах, хөгжих боломжийг Англи хэл, англи хэл дээрхи мэдлэг мэдээлэл, нээлтүүд олгож байна. Бидний зорилго, үйл ажиллагаа ч энэ боломжийг олгоход чиглэдэг.

“НОГООН ЖЭЙД” боловсролын төв нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудыг танилцуулах үзэсгэлэнг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ удаагийн 11 дахь Олон улсын боловсролын үзэсгэлэнд Англи, Швейцарь, Унгар, Швед, Нидерланд, Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд, Япон болон Хятад улсуудын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчид оролцоно. Уг үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр та Ахлах сургууль, хэлний курс, хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр, докторын зэрэгт хэрхэн амжилтай элсэн орох, 20%-100% тэтгэлэгтэй суралцах боломж, сургалтын хөтөлбөр, сургуулийн орчин нөхцөл, бусад боломжууд гэх мэт олон асуултын хариултыг нэг дороос, олон эх сурвалжаас авах боломжтой.

“Ногоон Жэйд” боловсролын төв

“Ногоон Жэйд” боловсролын төв нь Их Британи, Монгол Улсын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан. Монголын ирээдүй болсон хүүхэд залуусд Англи хэлний академик түвшний мэдлэг эзэмшүүлэх, түүнчлэн дэлхийн ТОП-100 болон ТОП-500-д эрэмбэлэгдэн жагсдаг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад бакалавр, магистрын зэрэгт суралцан Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшихэд гүүр болон ажилладаг албан ёсны олон улсын боловсролын төв юм.

Гадаадын их дээд сургуульд боловсрол эзэмшихээр зорьж буй хүмүүст тулгардаг түгээмэл бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар “Ногоон Жэйд” боловсролын төвийн үүсгэн байгуулагч, Eрөнхий захирал, профессор Жое Чунг -ийн зөвлөгөөг хүргэж байна.

 

 

1. Гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшихийг хүсэж буй хүн хамгийн эхэнд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Хүмүүс яаж өөртөө тохирсон сургуулиа олох вэ гэж их асуудаг. Энэ нь таны юу сурч, хэн болохыг хүсэж байгаагаас шууд хамаарна. Өөрөөр хэлбэл эхлээд хэн болохоо тодорхойлоод дараа нь түүндээ хүрэхэд чинь туслах тохиромжтой газрыг хайх хэрэгтэй. Хүмүүсийн түгээмэл гаргадаг нэг алдаа нь зорилгоо тодорхойлолгүйгээр шууд алхам хийдэг явдал юм. Юунд хүрэхээ шийдээгүйгээр алхам хийх нь маш буруу. Хийхийг хүсэж байгаа зүйл чинь таны ирээдүйн зорилгыг тодорхойлоод зогсохгүй цаашид таныг амжилтанд хөтлөнө гэдэгт эргэлзэхгүй байна.

2. Сургуулиа хэзээ, хаанаас судалж эхлэх вэ?

Хэлний болон сургуульд элсэн ороход шаардлагатай шалгалтуудаа өгөхөөсөө өмнө сургуулиа судалж эхлэх нь зүйтэй. Суралцах чиглэл, сургуулиа сонгох сонголт нь таны ирээдүйд хэн болохыг хүсч буй зорилготой чинь нийцэж байж гэмээн миний дээр хэлсэнчлэн та амжилтад хүрэх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр Сургууль бүрийн элсэлтийн шалгуур харилцан адилгүй байдаг. Тиймээс эхлээд өөртөө тохирсон сургуулиа олсныхоо дараа тухайн сургуулийн зүгээс шаардаж буй оноо, шаардлагад хүрэхийн тулд зорилго тавин бэлдэх хэрэгтэй. Та төсөөлөөд үз дээ! Шалгалт өгөөд оноо авчихлаа гэж бодоё, дараа нь сургуулиа судалж хайгаад, өөртөө тохирсон сургуулиа олтол таны авсан оноо тус сургуулийн шаардлагад хүрэхгүй байвал та яах вэ? Дэлхий даяар хэдэн арван мянган шилдэг, олон арван жилийн түүхтэй сургуулиуд байна. Тэр олон сургуулиас өөртөө тохирох сургуулийг хайж олно гэдэг мэдээж нилээд хугацаа шаардах зүйл гэдэг нь ойлгомжтой. Тиймээс л эртнээс ЗОРИЛГОО тодорхойлж, өөрийн чинь зорилгыг гүйцэлдүүлэхэд тохирох сургуулиа хайж эхэл гээд байгаа юм. Дүгнээд хэлэхэд хэрэв та Гадаадад суралцахыг хүсэж байгаа бол хамгийн багадаа нэг жилийн өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй.

3. Сургуулиа төгссөний дараа тухайн улсдаа үргэлжлүүлэн ажиллаж амьдрах боломж хэр байдаг бол?

Гадаадад мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж, амьдрахыг хүсч байвал хамгийн түрүүнд бакалаврын зэргээ амжилттай дүүргэх хэрэгтэй. Бакалаврын зэргээ дүүргэсний дараа танд ажлын туршлага хэрэгтэй болно. Тиймээс оюутнууд дадлага хийхэд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Түүнчлэн ажлын байран дахь сургалт, дадлага зайлшгүй шаардагддаг ба энэ нь аль ч улс оронд багадаа гурван жил байх хандлага нийтлэг байдаг. Шат дараатайгаар эдгээр зүйлcийг гүйцэлдүүлснийхээ дараа та эзэмшсэн мэргэжлээрээ ямар нэг газар ажлын хүсэлт гаргах боломж илүү бий болно. Ажил олгогч танаас тухайн мэргэжлээр суурь боловсрол эзэмшсэн эсэх, хэр зэрэг ажлын туршлагатайг, магадгүй зарим шаардлагатай мэргэжлийн шалгалтуудыг өгсөн эсэхийг харах ба үүнийхээ дараа тантай ажлын ярилцлага хийдэг. Энэ бол бүх улсад оронд байдаг ажилд орох ерөнхий зарчим.

Ихэнхи сургуулиудад төгссөний дараа ажилд зуучлах тусдаа оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв байдаг. Энэ төв нь төгсөлтийн дараах оюутнуудынхаа ажил эрхлэлтэд ихээхэн анхаарал хандуулдаг. Миний мэдэж байгаагаар төгсөөд дадлага хийж байсан газраасаа карьераа эхлүүлж амжилттай яваа олон МОНГОЛ ЗАЛУУС байна.

АНУ-д хоёр жил магистрт сурсан тохиолдолд нэг жил ажиллах эрх үүсдэг. Харин Австрали, Канадад гурван жил сурсан бол эргээд хоёроос гурван жил албан ёсоор ажиллаж амьдрах эрх үүсдэг. Гэхдээ энэ нь зөвхөн магистраар сурсан хүмүүст хамаардаг. Тэгэхээр төгссөнийхөө дараа үргэлжлүүлэн ажиллах боломж бүрэн бий. Гагцхүү дээр хэлсэнчлэн зорилго тавин орсон сургуулиа амжилттай дүүргэж, цаашдын алхамуудаа тууштай, амжилттай гүйцэлдүүлэх нь чухал юм.

4. TOEFL, IELTS шалгалтууд юугаараа ялгаатай вэ?

Ерөнхийдөө энэ хоёр шалгалт нь ХЭЛБЭРИЙН хувьд ялгаатай гэж хэлж болно. TOEFL илүү тест хэлбэртэй буюу 4 өгөгдлөөс нэг хариултыг сонгох ёстой байдаг. Тиймээс заримдаа хүмүүс TOEFL өгөхдөө азаа үзэх үе байдаг. IELTS-ийн хувьд илүү уламжлалт хэлбэр рүү чиглэсэн. Тиймээс TOEFL-ийг бодвол арай уян хатан гэж хэлж болно.

Австрали, Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий IELTS-ийн шалгалтыг өгдөг. Харин Академик IELTS-ийн шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг.

IELTS Академик (UKVI, Non UKVI) болон Ерөнхий гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Ерөнхий IELTS-ийн шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах зорилготой хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали, Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий IELTS-ийн шалгалтыг өгдөг. Харин Академик IELTS-ийн шалгалт нь гадаадын их дээд сургууль, Коллеж, Сургалтын төвүүдэд суралцах зорилготой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхүү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.

5. Олон жил судалсан ч хэлний мэдлэгээ ГҮНЗГИЙРҮҮЛЖ чадахгүй байгаа шалтгаан юу вэ?

Хэлийг сурч эхлэхээсээ өмнө яах гэж, юунд зориулж, ямар зорилготойгоор сурах гэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр таны сурах зүйл, сурах арга барил тань тодорхой болно. Үүний дараа системтэйгээр, зөв арга барилаар сурч эхлэх хэрэгтэй.

Хүмүүсийн гаргадаг гол алдаа нь сурч буй хэлээ давтан хичээллэдэггүй байдал. Үнэхээр хэл сурмаар байгаа бол зөвхөн тодорхой нэг цагт сураад дуусах биш, амьдралынхаа нэг хэсэг болго.

Хүмүүс хэл сурах өөрт тохиромжтой арга барилаа олоогүйгээс бүтэлгүйтэж, шантарч эхэлдэг. Англи хэл дүрэм ихтэй, шинэ үг, хэллэг байнга гарч ирнэ. Тэр бүхнийг хараад цээжлээд өнгөрөх биш, хэрэглэж "Ажил амьдралынхаа хэрэглээнд" оруулж байх хэрэгтэй. Хүмүүсийн гаргадаг гол алдаа нь хэлээ давтан хичээллэдэггүй байдал. Үнэхээр хэл сурмаар байгаа бол зөвхөн тодорхой нэг цагт сураад дуусах биш, амьдралынхаа нэг хэсэг болго! яг л монгол хэл таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг байдагтай адилаар. Шаардлагатай дүрэм, уншлагаа байнга давт. Англи хэл дээр мэдээ үз. Хүнтэй англиар ярихаасаа бүү санаа зов! ярьж байж тухайн хэлээр сэтгэж эхэлдэг. Ярьснаар шинэ үгээ дүрэмтэйгээ хослуулан хэрэглэж, юу гэж ярихаа бодож эхэлдэг. Байнга ийм бэлтгэл хийснээр дүрэм, үгийн сан, яриа, сонсгол тэгш сайжрах боломжтой.

6. Сургуульдаа тэнцэж, гадаадад амьдрахаар болсон хүмүүс юуг анхаарвал зохих вэ? 

Мэдээлэл дутмаг, бэлтгэл муутайгаас анх явсан зорилгоосоо буцаж, сургуульдаа ч сурсан зүйлгүй хэдэн жил хар ажил хийсээр буцах үе бишгүй тохиолддог. 

Та эцэг эхтэйгээ ойрхон амьдардаг байхдаа ямар нэгэн асуудал тулгарах үед тэдэнтэйгээ хуваалцаж, хамтдаа даван гарах боломжууд бий. Ядаж л баяр гунигаа хуваалцаж, чамайг тайвшруулах дотны хүмүүс тань тантай ойрхон байна. Харин гадаад явсны дараа та бүх асуудлыг ганцаараа шийдвэрлэх хэрэгтэй болно. Ялангуяа залуу хүүхдүүдийн хувьд очоод удаагүй байхад иймэрхүү асуудлууд их тулгардаг. Тиймээс сэтгэлзүйн бэлтгэлтэй байж, очих гэж буй орныхоо соёлыг, хүмүүсийг сайн судла. Гадаадад очоод ямар нэг аргаар ажил олж хийгээд болгочих юм шиг санадаг. Гэтэл бакалаврын оюутнуудад гэхэд олон цаг ажиллах эрх зүйн орчин байхгүйн дээр олон цагийн кредит цуглуулах шаардлагатай. Тиймээс үнэндээ сургалтын төлбөрөө төлөөд байр хоол, амжиргааны зардлаа болгоод сард чадвал 100-200 ам.долларыг хадгалж чаддаг. Харин магистраар сурч байгаа хүмүүс харьцангуй бага цагийн хичээлтэй, илүү олон цагаар ажиллах боломж байдаг. Мэдээлэл дутмаг, бэлтгэл муутайгаас анх явсан зорилгоосоо буцаж, сургуульдаа ч сурсан зүйлгүй хэдэн жил хар ажил хийсээр буцах үе бишгүй тохиолддог. 

Та бүхэн өөрийн хүссэн мэргэжлээрээ дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөх боловсрол эзэмших, аюулгүй таатай орчинд суралцах, тэтгэлэгт хамрагдах боломж гээд маш өргөн мэдээллийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр нэг дороос авах боломжтой. 

2019 оны 9-р сарын 14,15-ны өдрүүдэд НОВОТЕЛ зочид буудалд ирж үнэ төлбөргүй мэдээлэл авч ирээдүйн мэргэжлээ сонгоорой.

 

Та бүхний сонголтонд амжилт хүсье!

 

ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ!

Утас: 89010555, 89070555

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.