2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
08:00
S32
-9°
09:00
S32
-6°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
10°
17:00
S32
18:00
S31
19:00
S31

Р.Балжинням: ЕБС-ийн сурах бичиг хэвлэлтээс гартал цахим хэлбэрээр нь ашиглах боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангахаар болсон.

Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног дуусаж буй ч сурах бичгүүд хэзээ сурагчдын гар дээр очих нь тодорхойгүй байна. Зарим сургуулийн багш нар хичээл ороход хүндрэлтэй байгаа тул сурах бичгээ гадуур худалдаанаас авахыг сурагч, эцэг, эхчүүдээс шаардаж эхэлжээ.

Тиймээс түрээсээр ашиглах сурах бичиг хэзээ сургуулиудад хүргэгдэх талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа. 

-Энэ хичээлийн жилд ахлах, дунд ангийн сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангах болсон. Уг ажлын явц ямар байна вэ?

-Засгийн газрын хуралдааны 2009 оны 28 дугаар тэмдэглэлээр бага ангийн сурагчдыг сурах бичгийг төрөөс 100 хувь дааж, 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийн 40 хувийг төрөөс даана гэсэн байгаа. 

Тэгэхээр түрээсийн сурах бичгээр үлдсэн 60 хувь буюу 2019-2020 оны хичээлийн жилд ахлах, дунд ангийн 181 мянга гаруй сурагчийн сурах бичгийн асуудал яригдаж байна гэсэн үг. 

Өмнө жилүүдэд хэвлэлийн компаниудад сурах бичиг хэвлэх эрх өгч, үнийн дээд хязгаарыг нь тогтоож өгдөг байв. Ингэхэд зах зээлийн эрэлтээ даган компаниуд харьцангуй цөөн тоогоор хэвлэн борлуулж байсан тул хүрэлцээ хангамж бага байсан.

Өөрөөр хэлбэл, эздэдээ хүрэхгүй байсан тул сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлэхээр 2010-2015 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр туршилтын төсөл хэрэгжүүлсэн нь амжилттай болж, сурах бичгийн хангалт 85-90 хувьд хүрч байсан. 

Харин энэ жилээс дахин нэвтрүүллээ. Одоогоор хэвлэлийн компаниуд дунд худалдан авах ажиллагаа явуулж дуусан холбогдох материалуудыг Азийн хөгжлийн банк руу хүргүүлэн, хариу хүлээж байгаа. 

-Тэгэхээр түрээсээр ашиглуулах сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Азийн хөгжлийн банкнаас худалдан авах ажиллагааны материалуудыг нягталж байгаа учраас хэвлэлт хүлээгдэж байна. Хэрэв Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрч, санхүүжилт олговол хэвлэж эхэлнэ. 

-Багш нар хичээл явуулахад хүндрэлтэй байгаа тул сурах бичгээ яаралтай ав гэж шаардаж байгаа мэдээлэл байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу? 

-Энэ сард багтан сурах бичгүүдийг  хэвлэн нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж дуусгана. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид хэрэглэх сурах бичгүүдийг цахим орчинд байршуулсан байдаг. Тэндээс үзэх боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд хэвлээд хэрэглэх боломжтой.

Тиймээс хичээлийн явцад ямар нэг хүндрэл үүсэхгүй бөгөөд гадуур худалдаанаас ашиглах шаардлагагүй. 

-Түрээсийн сурах бичиг ашиглахад нэг сурагч хэдэн төгрөг төлөх вэ?

-Сурагчид багцаар нь авч хэрэглэх бөгөөд дунджаар 20 орчим мянган төгрөг байх тооцоололтой байна. Энэ нь туршилтын төсөл хэрэгжүүлэх явцад гаргасан үнэ бөгөөд эцэслэн шийдээгүй байна. Хэвлэлтийн дараа үнийг албан ёсоор тогтооно. 

Сурах бичгүүдийн цахим хувилбарыг энд дарж үзнэ үү.
x