Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Сурах бичгийг гадуур худалдаанаас авах шаардлагагүй

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2019 онд сурах бичиг хэвлэх санхүүжилт төсөв суугдаагүй байсныг өмнө нь Ё.Баатарбилэг сайд мэдээлж байв.

Тиймээс 2019-2020 оны хичээлийн шинэ жилд сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр Азийн хөгжлийн банктай урт хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст санхүүжилт авсан байна. 

Үүний үр дүнд энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэн хэрэглэх боломжтой болж байна. Тиймээс гадуур худалдаанаас авах хэрэггүй болсныг салбарын сайд нь өнөөдөр мэдээллээ.