Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сарын хугацаатай хасжээ
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр хуралдсан байна.
Уг хурлаар Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцжээ.
Улсын арслан Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн хоёр заалтыг зөрчсөн буруутайд тооцож, барилдах эрхийг таван сарын хугацаатай хассан байна. Харин аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сарын хугацаатайгаар хасах шийтгэл оногдуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



