УИХ-ын ээлжит бус чуулганы хугацааг сунгаж энэ сарын 30-ны өдөр хүртэл хуралдуулахаар болсон билээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр бас нэгэн захирамж гаргасан байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ныг дуустал УИХ-ын гишүүдийг дотоод, гадаадад томилолтоор явахыг хорьж УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг захирамжилжээ.
Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд зарим гишүүн шалтгаангүйгээр тасалсан, оролцоогүй гэх үндэслэлээр УИХ-ын даргаас болон Ц.Нямдорж гишүүнээс шүүмжлэл хүртсэн.
Шүүмжлэл хүртсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар Хөвсгөлийн тайгад амарч яваа тухай "Зууны Мэдээ" сонин өнөөдөр мэдээлжээ.
Ц.Нямдорж гишүүний шүүмжлэл:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!