2019/12/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-17°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-17°
08:00
S31
-16°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
11:00
S32
-13°
12:00
S32
-11°
13:00
S32
-9°
14:00
S32
-6°
15:00
S32
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай хэлэлцэнэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжид “Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд” гэснийг “9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд” гэж өөрчилсүгэй” гэжээ.

Ийнхүү өмнөх захирамжаар 2019.09.01 хүртэл хуралдахаар тогтоосон УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.09.30 хүртэл сунгасан байна.

Түүнчлэн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад:

  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл;
  • БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал;
  • “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай” Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээний төслийг нэмэхээр шийдвэрлэсэн байна. 
x